Ж.Байгалмаа: Улаанбурхан өвчин нь зөрөх төдийд халдварлаж, хүндэрч нас барах эрсдэл 10-30 хувь байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 12 секунд
Ж.Байгалмаа: Улаанбурхан өвчин нь зөрөх төдийд халдварлаж, хүндэрч нас барах эрсдэл 10-30 хувь байдаг

Ж.Байгалмаа: Улаанбурхан өвчин нь зөрөх төдийд халдварлаж, хүндэрч нас барах эрсдэл 10-30 хувь байдаг

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа мэдээлэл өгсөн. Тэрээр "Арван сартайгаас найман настай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Учир нь улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг. Ихэвчлэн бага насны хүүхэд өвдөж, өвдсөн тохиолдолд уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндрэх, улмаар эндэгдэлд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, улаанбурхан өвчнөөр өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй.

2022 оноос эхлэн улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа улс орны тоо болоод өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д дэгдэлт гарч байгаа нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна. Тиймээс энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтыг нийт хүн амынхаа улаанбурхан өвчний эсрэг дархлалын түвшинг нэмэгдүүлэх, дэгдэлтээс сэргийлэх зорилгоор хийж байгаа юм. Хүн амын дархлалын түвшин өндөр байх нь улаанбурхан өвчнийг хяналтанд авах хамгийн чухал аргуудын нэг.

Нэмэлт дахлаажуулалтыг тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 10-ны хооронд явуулж 10 сартайгаас 8 насны хүүхдийг хамруулах бөгөөд дархлаажуулалтын эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэг дээр нь, зуны амралт эхэлснээс хойш сум, өрхийн Эрүүл мэндийн төв дээр улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх юм.

Түүнээс гадна энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан заасан насны бүх хүүхэд хамрагдах ёстой. Харин сүүлийн нэг сарын дотор ямар нэгэн вакцин тариулсан бол түр хойшлуулна

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өгөхдөө "Улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд халуурах, биеэр юм туурах, хамраас нус гоожих шинж тэмдэг илрэхээс гадна нүд өвдөх шинж тэмдэг илэрч болно. Монгол Улсын хэмжээнд тандалт, судалгааны ажлыг 21 аймаг, есөн дүүрэгт хийж, долоо хоног бүр дүн шинжилгээг хийж ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад 2019 оноос хойш энэ төрлийн өвчин бүртгэгдээгүй. Хэрэв таны хүүхэд ямар нэгэн вакцин хийлгээд нэг сар өнгөрсөн бол улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын вакциныг хийлгэх боломжтой. Үүнээс гадна дархлаажуулалтын аяны үеэр А витаминыг олгох ажлыг мөн хийж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.

Бурууд нүд хурц
Бурууд нүд хурц
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.