"Арвайн үндэс" ХХК-аас хүнсчидийн гудамж хүртэлх хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
“Арвайн үндэс“ ХХК-аас хүнсчидийн гудамж хүртэлх хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо

“Арвайн үндэс“ ХХК-аас хүнсчидийн гудамж хүртэлх хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо

Сонгинохайрхан дүүрэгт энэ жил хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтууд болон тохижилтын ажил эхлээд буй тэдгээрийн нэг нь 4-р хорооны нутаг дэвсгэрт багтах “Арвайн үндэс" ХХК-ийн баруун талаас Хүнсчидийн гудамж хүртэлх шороон замыг засварлах ажил байсан. Энэхүү ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн ба тохижилтын ажил бүрэн дууслаа.

Тус зам нь 7 метрийн өргөнтэй, 800 метр үргэлжлэх бөгөөд тохижилтын ажил ийнхүү бүрэн дууссанаар 21-р хороолол болон Толгойт замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэх юм.

Тохижилтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай "Ажил хэрэг болгоход хамтран ажилласан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөдөө дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье" гэсэн юм

ХҮН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат, Б.Нямтайшир нар дэвшиж байна
ХҮН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат, Б.Нямтайшир нар дэвшиж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.