УИХ-ын шинэ гишүүдийн нэг бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт учруулсан асуудалд холбогдсон. Хуулийн байгууллага тэр гишүүнийг шалгаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Тэгвэл дахиад нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогджээ. Эрхэм гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зэргээр бичсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр, удахгүй эрхэм гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар яригдах бөгөөд тойрогт нь нөхөн сонгууль болох магадлал өндөр болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин