Улаанбаатарт -4 хэм хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
Улаанбаатарт -4 хэм хүйтэн байна

Улаанбаатарт -4 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөнийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -15...-17 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -2....-4 градус хүйтэн байна

“ЖДҮЧИН” ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ШОРОНД ОРОХЫНХОО ӨМНӨ СОЛИОРЧ ЭХЭЛЛЭЭ
“ЖДҮЧИН” ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ШОРОНД ОРОХЫНХОО ӨМНӨ СОЛИОРЧ ЭХЭЛЛЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.