БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ 5-10 САЯЫН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 38 секунд
 БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ 5-10 САЯЫН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ 5-10 САЯЫН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Дэлхийн банк”-ны санхүүжилтээр “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Бичиг бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд зээлийн өмнөх сургалт, жижиг зээл олголт, зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээг үзүүлнэ.

Бичил бизнесийг эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хамрах хүрээ:

- Ажилгүй иргэн

- Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн

- Бичил бизнес эрхлэгч иргэн

Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд,

Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна бөгөөд тус туршилтын хөтөлбөрийг нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд жижиг зээлийг ХААН банк, Төрийн банкуудаар дамжуулан олгож байна.

- Зээлийн хэмжээ: 5-10 сая хүртэл төгрөг

- Зээлийн хугацаа: 24 сар.

- Зээлийн хүү: жилийн 11%

“Ковид-19” цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд зээлийн хүүг жилийн 7.56%-иар, 6 дугаар сараас эхлэн хүү 11%-иар тооцно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийн оршин суух дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандана уу.

 

 

Улаагчин туулай өдөр
Улаагчин туулай өдөр
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.