Нара: Зарын дагуу очсон олон түмэн элдвээр хэлүүлэх ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 48 секунд
Нара: Зарын дагуу очсон олон түмэн элдвээр хэлүүлэх ёсгүй

Нара: Зарын дагуу очсон олон түмэн элдвээр хэлүүлэх ёсгүй

 Нара: Зарын дагуу очсон олон түмэн элдвээр хэлүүлэх ёсгүй
"Эксклюзив" компанийн захирал Г.Майцэцэг бүтээгдэхүүнээ иргэддээ үнэгүй тараахаар болсон билээ. Уг үйлдлийг олон хүмүүс шүүмжилж, санаа оноогоо цахим ертөнцөд хуваалцаж байна. Олны танил хүмүүсийн төлөөлөл ч ба дуугаа хүргэв. Тэдний нэг нь дуучин Нара. 

Тэрбээр "Бас л миний л ам дутсан аятай бүүр хэлмээр санагдаад болдоггүй ээ. Хүмүүс яагаад л нэг нэгнээ боломж олдонгуут л элдвээр хэлж гоочилж доромжлохоо боддог болчихсон юм бэ??? 

Хэлэхээсээ өмнө тэр хүний амьдрал ямар байна яагаад ингэх болов юунаас болов гэж бодож болдоггүй л юм байх даа!!! Ард түмний амьдрал хэцүү л байгаа шүү дээ, яахав дээ үнэгүй өгнө гэхээр нь үнэхээр юм бол үр хүүхэддээ өөртөө ганц хоёр куртик цамц авчих юмсан гэсэн хүмүүс ихэнх нь л байсан байх, дамын наймаачид ч бас байсан л байх. Эксклюсив компаний хувьд боломжийн аятайхан үндэсний үйлдвэрлэгч компани гэдгийг мэднэ, төр татварын дарамт шахалт нтр байсан л байх, гэхдээ үнэхээр л үнэгүй тараах байсан бол анхнаасаа тухайн дэлгүүртэйгээ хэлэлцэж тохироод нарийн зохион байгуулалттайгаар ард иргэдэд бодит зөв мэдээллийг цацаж мөн тодорхой зарчмын дагуу арга хэмжээгээ зохион байгуулсан бол тэнд зарын загуу очсон олон түмэн элдэв гурваараа дуудуулахгүй л байх байсан байх!!! Эрсдэлийг заавал тооцоолсон байх ёстой шүү дээ, олон нийттэй холбоотой асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдэж нийгмийг хуйлруулж бас болохгүй л дээ. Арга хэмжээгээ хойшлуулсан гэсэн, огт юмаа үнэгүй тарааснаас ядаж нэг хүнд нэг л бараа өгнө гэсэн зарчимаар түүнийгээ ядаж 5,10н мянгаар ч хамаагүй үнэлээд тэр орлогоо өнчин ядуу хүүхдүүдэд хандивлачихвал үндэсний үйлдвэрлэлийг ард түмэн дэмжихийг төрөөс шаардах бас нэг хүчин зүйл болчидгүйн байхдаа л гэж би хувьдаа бодох юм. 

Битгий тэгээд л адилхан монгол хүн байж бие биенээ гуйлгачин түйлгэчингээр нь дууд л даа зарим нэг увайгүй хүмүүс нь!!!  Задарсан хүмүүс нь ядарсныгаа дээрэлхэх хамгийн новшийн зан шүү дээ!!!" хэмээв. 
 
О.Ариун 

Эх сурвалж http://www.info.mn

Алга болсон гурван настай охиныг оллоо
Алга болсон гурван настай охиныг оллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.