Авлигачдаас хураасан мөнгөөр АМЬ АВАРНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
Авлигачдаас хураасан мөнгөөр АМЬ АВАРНА

Авлигачдаас хураасан мөнгөөр АМЬ АВАРНА

Засгийн газраас нэг этгээд ч гэмээр шийдвэр гарчээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулахыг тогтоолоор үүрэг болгосон байна. Энэ ажлыг ЗГХЭГ-ын дарга, Эрүүл мэнд болоод Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хариуцан ажиллах үүрэг хүлээв. Хураагдсан зарим барилга байгууламж эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг эрэлхийлэх ажээ.

Шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон хөрөнгө өмнө нь тодорхой саларыг онцолж хөрөнгө оруулалт болж байсан түүх байхгүй. Тийм учраас Засгийн газрын энэ шийдвэрийг этгээд гэж нэрлэсэн хэрэг. Улсын орлого болсон хөрөнгө том тогоонд ороод тоос ч үгүй замхардаг л байлаа. "Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 оноо авч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдсэн. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан шившигт үзүүлэлт юм. Авлигын гэмт хэрэгт эрүүгийн хуулиар ял ногдуулсан шүүхийн шийдвэрийн тоо 2022 онд 318 болсон нь 2018 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн тоо. Авлига утгаа алдаж, толгой, тооны машин хоёр багтахгүй их дүнтэй мөнгө яригдах болжээ.

Дан ганц АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн мөнгөн дүн 2017 онд 3.4 тэрбум, 2018 онд 11.9 тэрбум, 2019 онд 7 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2,2 их наяд төгрөгт хүрсэн баримт байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн оймсондоо хавчуулсан авлигын мөнгө хэдэн их наядаар хэмжигдэх болсон нь аймшигтай үзүүлэлт. Энэ их мөнгийг илрүүлж, шүүхийн шийдвэрээр хураан аваад өвчинд шаналсан олон хүний амь аврахад зарцуулахаар болсон нь этгээд ч гэлээ ээлтэй шийдвэр гэлтэй. Эмчилгээний, хагалгааны мөнгөгүйгээсээ, гадаад руу явах зардалгүйгээсээ болоод хэчнээн монгол хүн алтан амиа алдаж байгаа билээ. Цахим орчинд хандивын аян зарлах нь ердийн үзэгдэл нэгэнт болчихсон. Авлигачдаас хураасан их наядаар хэмжигдэх мөнгийг АМЬ аврахад шударгаар зарцуулж чадвал засгийн энэ этгээд шийвдэрийг тултал дэмжинэ.

elive.mn

Агаар, орчны бохирдлыг бууруулахад газрын гүний дулаан ашиглах технологи нэвтрүүлнэ
Агаар, орчны бохирдлыг бууруулахад газрын гүний дулаан ашиглах технологи нэвтрүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.