АТГ-аас саатуулсан хил, гаалийн ажилтнууд “нүүрсний хэрэг”-тэй холбоотой юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 48 секунд
АТГ-аас саатуулсан хил, гаалийн ажилтнууд “нүүрсний хэрэг”-тэй холбоотой юу?

АТГ-аас саатуулсан хил, гаалийн ажилтнууд “нүүрсний хэрэг”-тэй холбоотой юу?

АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны хоёр ажилтныг саатуулсан. Тэд нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тендерт шалгаруулжээ. Улмаар тухайн аж ахуйн нэгжээс авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Мөн тус газраас уржигдар /2022.4.26/ тусгай ажиллагаа явуулж, ХХЕГ, ГЕГ-ын Гашуунсухайт боомтод ажилладаг нэлээд хэдэн алба хаагчийг саатуулжээ.

Тэднийг “нүүрсний хэрэг”-тэй холбогдуулан саатуулсан байж болзошгүй байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Түүнчлэн өчигдөр АТГ-ынхан "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг саатуулжээ.

Б.Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭМЯ: Нусгайрч, хоолой өвдвөл Омикрон халдвар авсан байх өндөр эрсдэлтэй
ЭМЯ: Нусгайрч, хоолой өвдвөл Омикрон халдвар авсан байх өндөр эрсдэлтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.