Х.Лхагвасүрэн: Цэргийн 15 албан хаагч явж байгаад машины рулийн аппарат хагарч зам тээврийн осол гарсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 35 секунд
Х.Лхагвасүрэн: Цэргийн 15 албан хаагч явж байгаад машины рулийн аппарат хагарч зам тээврийн осол гарсан

Х.Лхагвасүрэн: Цэргийн 15 албан хаагч явж байгаад машины рулийн аппарат хагарч зам тээврийн осол гарсан

Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэргүүд тээвэрлэж явсан машин хажуулдаж унасан талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 14-24-ний хооронд улс даяар цэрэг халах, татах ажиллагаа нэгэн зэрэг явагдаж байгаа. Өчигдөр 14:00 цагийн үед Хэнтий аймгийн 306 дугаар ангиас цэрэг татаад, явж байсан машин хажуулдаж унасан. Нэг офицер, нэг ахлагч, цэргийн 15 албан хаагч явж байгаад машины рулийн аппарат хагараад зам тээврийн осол гарсан. Улмаар дөрвөн цэргийн толгой хагарсан, хоёр цэрэг гэмтэл авсан байна. Эмнэлгийн тусламжийн яаралтай бүлэг газар дээр нь очин ажиллаж, өнөө өглөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн.

Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан, бусдынх нь биеийн байдал хэвийн, цаашдаа тус эмнэлэгт эмчлэх боломжтой гэсэн хариу ирээд байна.

Осолд өртсөн цэргүүдийн ар гэрийнхэнд мэдэгдсэн. Хүүхдүүд айдастай байгаа. Тиймээс цэргийн албаа үргэлжлүүлээд хаах уу эсвэл үгүй юу гэдэг хүсэлтийг нь сонсоно. Цэргийн алба хаахгүй гэвэл энэ удаад өнжөөнө.

Тээврийн хэрэгслийн хувьд 2008 оноос хойш ашиглаж байгаа. Цуваа их зөөлөн явсан бөгөөд хоёр цаг тутамд зогсож амарч бие засах, дөрвөн цаг тутамд хооллох захирамжтай. Шөнийн 22:00 цагаас хойш хөдөлгөөн үйлдэхгүй байх ёстой. 22:00 цаг гэхэд явж байгаа газраа зогсоод амрахаас өөр аргагүй.

Нэгэн зэрэг олон тооны цэргийг тээвэрлэхэд тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа. Аравдугаар сарын 16-нд Баяндэлгэр суманд манай байгууллагын фургон машин мөн хажуулдсан. Зургаан цэрэг зорчиж явсан. Гэмтэл бэртэл аваагүй.

Цэрэг татах, халах ажиллагаа бол хариуцлагатай ажил. Өөрсдөдөө байгаа тээврийн хэрэгслээ л хянаж шалгаад боломжтойг нь гаргаж байгаа. Гэсэн хэдий ч зам хол, хүйтэн болж байгаа болохоор ихэвчлэн хээр хонож байна. Заримдаа сум суурин бараадуулдаг. Тээврийн компаниудтай харилцан тохиролцоод аймаг хооронд тээврийг гүйцэтгэж байна" гэлээ.

Заставуудад тээврийн хэрэгслийн асуудал хүнд байна

Хилийн заставуудад тээврийн хэрэгслийн асуудал хүнд байгаа талаар Х.Лхагвасүрэн генерал дурдаад "Сүүлийн хоёроос гурван жилд бага багаар шийдвэрлэж байна. 2023 онд хилийн заставын парк шинэчлэлийг хийх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. 170 гаруй застав бий. Өдөрт 2,000-3,000 манаанд 5,000-6,000 залуучууд ихэвчлэн явган, мориор, тэмээгээр явдаг.

Осолтой холбогдуулан дотоод хяналт шалгалтаа сайжруулж, албан тушаалтнуудад хариуцлага тооцно.

Хил хамгаалах ерөнхий газар 1,200 гаруй машинтай. Хамгийн эртнийх нь 1990 оных. 13, 14 жил ашигласан машиныг боломжийн гэж үздэг ч ашиглалтын хугацаа дууссан гэсэн үг" гэдгийг хэлсэн юм.

Н.Сугар: Циркийг тойрсон авто зам, гүйлтийн зам, ногоон байгууламж хийнэ
Н.Сугар: Циркийг тойрсон авто зам, гүйлтийн зам, ногоон байгууламж хийнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.