Иракд “Исламын Улс”-ын эсрэг ажиллагаа эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Иракд “Исламын Улс”-ын эсрэг ажиллагаа эхэллээ

Иракд “Исламын Улс”-ын эсрэг ажиллагаа эхэллээ

 

Иракийн засгийн газрын хүчнийхэн болон Лалын Шиитийн журамт цэргүүд Рамади хотыг “Исламын Улс” бүлэглэлээс чөлөөлөхийн тулд томоохон  ажиллагаа явуулж эхэлсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Иракийн баруун нутгийн Анбар мужийг чөлөөлөх ажиллагааг эхлүүлснийг Шиитийн журамт цэргүүдийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Тус улсын засгийн газрын хүчнийхэн болон хэдэн мянган шиит цэрэг тус мужийн гол хот болох Рамади руу давшиж байна.

Тэд Рамадигаас урагшаа 20 орчим км зайтай орших нэгэн хот руу дайран “Исламын Улс”-ынхныг хөөж гаргажээ. Мөн тэд “Исламын Улс”-ын хангамж авдаг гол замуудыг хаажээ. Иракийн засгийн газрын цэргүүд Рамади руу гурван чиглэлээс ойртож байгаа аж.

“Исламын Улс”-ын босогчид тус хотод мина суурилуулж, мэргэн буудагч байрлуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнээс гадна босогчид хотын оршин суугчдыг “амьд бамбай” болгон ашиглаж байгаа явдал гарах болжээ.

О.Мөнхдуулга

 
Роберт Паттинсоны цаасан хувилбартай гэрлэжээ
Роберт Паттинсоны цаасан хувилбартай гэрлэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.