Сайншанд хотын дахин төлөвлөлтийг хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Сайншанд хотын дахин төлөвлөлтийг хийж байна

Сайншанд хотын дахин төлөвлөлтийг хийж байна

Дорноговь аймгийн төв Сайншанд хотыг дахин төлөвлөлтөд оруулж барилга орон сууц барих, нийтийн эзэмшлийн зам талбайг өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөлт хийж байна.

Өмнө нь Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Сайншанд хотын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2014 онд АНУ-ын “Аеком” компани боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж дээрх төлөвлөгөөний дагуу газар олголт, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж иржээ.

Дээрх ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Сайншанд сумын I, II, III, IV, VII, VIII багийн нутаг дэвсгэрт нийт 337.7 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит X хуралдаанаар хэлэлцүүлж батлуулж байжээ.

Харин энэ оны гуравдугаар сарын 22-нд хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлт хийх газрын байршил, хэмжээ, хил заагийг баталсан байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн бодлогын “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд Дорноговь аймаг 10000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах томоохон зорилтыг дэвшүүлжээ.

Дээрх дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 1500 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой юм. Сайншанд хотод газрын тосны үйлдвэр, шинэ төмөр зам баригдсанаар үүнийг дагасан бүтээн байгуулалт, бизнес хөгжиж хүн амын суурьшил нэмэгдэх нөхцөл бүрдэж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

“Орос буудайн чанарыг ч шалгах ёстой”
“Орос буудайн чанарыг ч шалгах ёстой”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.