Сайн мэдээ: Манай энхийг сахиулагчид Данкон Маршийн рекордыг эвдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Сайн мэдээ: Манай энхийг сахиулагчид Данкон Маршийн рекордыг эвдлээ

Сайн мэдээ: Манай энхийг сахиулагчид Данкон Маршийн рекордыг эвдлээ


Данкон маршийг Данийн цэргийн хүчин 1972 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. 
 Энэхүү маршид Дани улстай холбоотон гадаадын улс орны цэргүүд урилгаар оролцож, 25 км болон 100 км замд маршаар гүйдэг байна. 

Зохион байгуулагчдын зүгээс мэдээлснээр маршийг  армийнхаа бэлэн байдлыг шалгах зорилгоор зохион байгуулдаг аж. Тэгвэл энэ удаагийн Данкон-2015 маршийн тэмцээн  НҮБ-ын энхийг сахиулагчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд  80 гаруй орны 320  энхийг сахиулагчид тэмцээнд оролцсон байна.  

Хятадаас хамгийн олон буюу 82 энхийг сахиулагч оролцсон бол Монголоос  11 энхийг сахиулагч оролцжээ.  Эхний гараанд Монгол, Хятад, Балбаас оролцогчид хурд хүчээ сорин өрсөлдөв. Хятадаас оролцогчид тэмцээнийг эхэндээ хошуучилж байсан ч, эцсийн мөчид Монголын баг тэргүүлж чаджээ. 

Ингээд М.Бат-Эрдэнэ ахлагчтай Монголын 330 дахь энхийг сахиулах хүчин Данкон-2015  маршид хоёр цаг 07 минут гүйсэн амжилттайгаар нэгдүгээр байр эзэллээ. Хоёр цаг 07 минут бол Данкон марш тэмцээний хувьд  шинэ рекорд юм байна. 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

М.Зоригт гишүүн ажилчидынхаа жилийн цалинг өгөөгүй гэнэ
М.Зоригт гишүүн ажилчидынхаа жилийн цалинг өгөөгүй гэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.