МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай Тэмцэх Газраас баривчлан саатуулж, албан өрөөнд нь болон хамаарал бүхий этгээдийнх нь гэр, албан газарт нэгжлэг хийжээ.

Түүнийг АТГ болон Цагдаагийн байгууллагаас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн гэмт хэрэгт буруутган шалгаж, урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм байна. А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл, байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар дамжуулан авч завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, мөн байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй хэмээн үзэж эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татах тогтоолыг гаргажээ.

Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ?
Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.