2016 оны сонгуулийн далд санхүүжилтэд 60 орчим тэрбум төгрөг “хуваарилагдаж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
2016 оны сонгуулийн далд санхүүжилтэд 60 орчим  тэрбум төгрөг “хуваарилагдаж” байна

2016 оны сонгуулийн далд санхүүжилтэд 60 орчим тэрбум төгрөг “хуваарилагдаж” байна

2015 оны төсөв бол 2016 оны сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдгээрээ их онцлог. Өмнөх сонгуулиудаас харахад ийм онцлог цаг хугацаанд намууд, улс төрчид нь  олон нийтэд таалагдах гэж “шар махтайгаа” хатаж байлаа. 2015 он ч мөн ингэж “хаатах” жил ажээ. Төсөв нь нэлээд танагдсан. Төсвийн алдагдал нь бараг 5 хувьд хүрч буй. Гэвч АН, МАН хоёр парламетад суудалтай бусад намуудтайгаа нийлээд  нэгэн хор найруулж амжсан байна. Юув гэвэл төсвийн алдагдал дотроо урьд жилүүдийнх шиг “гишүүний мөнгө” гэсэн маягаар сэмхэн 40 гаруй тэрбум төгрөг дарж үлдээжээ. Үүнийгээ намууд нь хувааж зарцуулах юм байна. Дээр  нь бас бондын мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөгийг парламентад суудалтай намуудад зориулах сурагтай.  Бүгд нийлээд 60 гаруй тэрбум төгрөг болж байна. Сонгуулийн өмнөх жилийн төсөв ерөөсөө л нэг иймэрхүү явж ирсэн. Анх УИХ-ын гишүүдийн мөнгө 10 сая төгрөгөөс эхэлж байсан бол сүүлдээ тэрбум болсон. Энэ удаа мөн нэг тэрбум төгрөг атгаад авч байгаа нь энэ.  Тойргоос сонгогдсон гишүүд гэлтгүй тэд бүгдээрээ ийнхүү эн тэнцүүхэн  нэг тэрбумаар сонгогчдод таалагдах ажлаа амжуулах бололтой. Санал худалдан авах далд санхүүжилт гэж үүнийг л хэлэх биз ээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Л.Халтар сайд аа, Дарханы замаа л дардан болго
Л.Халтар сайд аа, Дарханы замаа л дардан болго
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.