Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг ялагдал хүлээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 55 секунд
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг ялагдал хүлээв

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг ялагдал хүлээв

Нэгэн үе Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Н.Алтанхуяг Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зогсооход “гарамгай гавьяа” байгуулсан тул огцрохоос өөр аргагүйд хүрсэн. Түүний тэргүүлж байсан Засгийн газрыг унахад “Фортуна” Н.Батбаяр, “Бриж” Д.Ганхуяг нар голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлэг намын даргынхаа тэргүүлж буй кабинетыг унагахгүйг хичээж, Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр гэгчийг зарлан тунхагласан ч Монголын эдийн засаг эрчимжих нь бүү хэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй өвчтөн шиг байдалд оров. Тиймээс түүний Засгийн газрыг унагах төлөвлөгөөг З.Энхболд нар зохиож дээрхи операци ч амжилттай болоход Сөүлд байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр түүхэн үүрэг гүйцэтгэсэн. 

Тэрбээр угаасаа гэнэн хонгор зантай Н.Алтанхуягийн тархийг угааж, 2024 он хүртэл тус хоёр намыг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуруулж дөнгөсөн нь зөөлөн суудлаасаа ховхрохыг хүсээгүй Н.Алтанхуягийг эхлээд намын даргаас нь буулгаж, түүний оронд УИХ-ын дарга З.Энхболд ямар ч өрсөлдөгчгүй томилогдож, эрх мэдлийг гартаа атгажээ. 

Харин өөрийнхөө пиарыг хийхчээн аядсан экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг номын дэлгүүрт борлогдохгүй “Оргил өөд” хэмээх өөрийн бичсэн гэх номоо олноо “швейцарь” Отгоо хэмээн алдаршсан нөхрөөр зуучлуулж Германы хэвлэлийн компанид олон арван мянган евро төлж байж гэмээнэ хэвлүүлжээ. Чингээд зогсохгүй тэрбээр өөрийн авсан гэрэл зургуудаа зургийн цомог болгож мөн л тус компанид хэвлүүлж “швейцарь” Отгоог шадар туслахаараа сонгосон гэнэ. 
Ингэлээ гээд түүний нэр хүнд дэлхийд гарах нь байтугай Монголдоо навс унав. Н.Алтанхуягийн өчнөөн олон мянган евро зарцуулан байж хэвлүүлсэн дээрх номуудын борлуулалт ч гадны зах зээл дээр тийм ч сайнгүй байгаа аж. Дээрх хоёр жишээнээс харахад Н.Алтанхуяг хэр зэрэг гэнэн цайлган нөхөр болохыг гайхах юмгүй харж болох юм. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Ерөнхий сайдын эрх мэдлээ ашиглаж тэрбээр өөрийнх нь эзэмшлийн “Хаан жимс” амралтын газрыг Туул гол руу бохироо асгаж буй тухай гэрэл зурагтай нотлох баримт бүхий мэдээллийг Amjilt.com сайт дээр нийтлэгдсэний дараа сүр бадруулан хаалгах тушаалыг ХХЗХ-д өгчээ. Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд ч гэсэн “бүдүүн” даргын үгийг дагаж, хөөрхий муу сайтыг хааж чөлөөт хэвлэлийн эрхэнд бүдүүлгээр халдсан юм. 
Харин энэхүү хууль бус үйлдлийг Монголын Сайтын Холбоо болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлж, тэмцэл өрнүүлсэн ч эрх баригчид буруугаа тухайн сайтад тохож эрхэм Ерөнхий сайдаа эрс хамгаалсан юм. Харин Amjilt.com сайтын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж ХХЗХ-г хариуцагчаар татжээ. 

Ийнхүү тус сайтын удирдлага болон ажилчид 10 сарын турш тэмцэл өрнүүлсний үр дүнд шударга үнэн ялж Amjilt.com сайт Дээд шүүх дээр заргаа авч чаджээ. 
Ийнхүү Туул голыг бохирдуулж байсан бусармаг үйлдлээ тэрбээр хаацайлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгахыг зорьсон боловч шүүх үнэн мөнгийг тогтоож Н.Алтанхуягтан ялагдал хүлээсэн билээ.

Эх сурвалж www.wikimon.mn 

О.Магнайд ШЕЗ-өөс мэдэгдэл хүргүүлжээ
О.Магнайд ШЕЗ-өөс мэдэгдэл хүргүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.