Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.4 хувиар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 50 секунд
Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.4 хувиар буурчээ

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.4 хувиар буурчээ

hunsҮндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна. Тухайлбал, өмнөх сарынхаас нэгдүгээр зэргийн задгай гурилын үнэ 1.0 хувь, хоёрдугаар зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хоёрдугаар зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа аж. Үнийн дүнгээр тооцвол, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, I зэргийнх 900-1300 төгрөг, II зэргийнх 750-970 төгрөг байна. Харин “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, I зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна.Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.4 хувиар, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 7.9 хувь, луувангийн үнэ 6.5 хувь, манжингийн үнэ 1.2, байцааны үнэ 2.7 хувиар өсч, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна.

“Зуншин” ХХК-ний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг яамнаас дэмжихгүй байна гэв
“Зуншин” ХХК-ний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг яамнаас дэмжихгүй байна гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.