“ОХУ,Украины асуудлын улмаас азид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимжих эрсдэлтэй“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
“ОХУ,Украины асуудлын улмаас азид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимжих эрсдэлтэй“ гэв

“ОХУ,Украины асуудлын улмаас азид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимжих эрсдэлтэй“ гэв

"Геополитикийн асуудал Азид нийлүүлэлтийн сүлжээний доголдол үүсгэн, үүний нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсөж магадгүй" гэж Украин улсаас Сингапурт суугаа Элчин сайд Екатерина Зеленко мэдэгдэв. Мөн “Украин улс одоогоор бүх нөөцөө батлан хамгаалах чадамжаа нэмэгдүүлэхэд чиглүүлж байгаагаас экспорт хийх боломжгүй болох эрсдэлтэй. Дайны улмаас тээвэрлэлт аль хэдийн зогсоод байгаа” талаар онцоллоо.

ОХУ болон Украин улс дэлхийн улаан буудайн 25 хувь, наран цэцгийн тосны 80 хувь, эрдэнэ шиш, арвайн 20 хувийг хангадаг. Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан дээрх хоёр улсаас БНХАУ, БНЭУ зэрэг томоохон худалдан авагчдад хийх нийлүүлэлт тасалдаж магадгүй болоод байгаа аж.

Мөн үр тарианы үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрээд байгаа энэ үед ОХУ болон Украины нийлүүлэлт тасалдсанаар дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөхөөр байна.

Ч.Улаан сайд мэдээлэл хийнэ
Ч.Улаан сайд мэдээлэл хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.