Аргын тооллоор аравдугаар сарын 7 буюу, билгийн тооллоор намрын дунд сарын 25-ны билэгт сайн өдөр Богдхан уулыг тахих төрийн ёслол болох юм байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тахих төрийн ёслол үйлдэх хуваарь батлах тухай" зарлигийг үндэслэн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс төрийн тахилгын ёслол үйлдэх тухай тогтоолыг гаргажээ.
Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тахих тахилгын дагуу ёслолыг холбогдох албаныхан зохион байгуулах ба одоогоор самарчдыг уулнаас буулгах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг бэлтгэл ажлыг хийж байгаа аж.
Г.Бат
Zaluu.com