Чанга нөхцөлд чамлахааргүй ажилласан Засгийн газар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 24 секунд
Чанга нөхцөлд чамлахааргүй ажилласан Засгийн газар

Чанга нөхцөлд чамлахааргүй ажилласан Засгийн газар

Хэдхэн хоногийн дараа шинэ он гарч, хуучин он намтар түүх болон үлдэнэ. Ингэхэд өнгөрөгч нэг жилийн хугацаанд Монгол Улсын нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал ахуй ямар байв гэдгийг үнэлж дүгнэх хэрэгтэй байх. Засгийн газар цар тахлын амаргүй хүнд үед нэг биш хоёр жилийн нүүр үзсэн учраас нийгэмд ойлгох, ойлгохгүй асуудал үүсэж, энэ хэрээр сайн, муу нэр зүүлээ. Амаргүй хүнд үед ажилласан гэхэд алдахаасаа онох нь илүү байсныг өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт хэлээд өгөх байх. Олон улсын түвшний судлаач, шинжээчид ч үүнийг дурдаж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр үйлдвэржсэн, зах зээл нь хөгжсөн гэх улс орнууд ч эдийн засгийн үзүүлэлт тун тааруу байгааг ч олон улсын түвшинд дүгнэж байна.

Бүтээн байгуулалтаа зогсоосонгүй

Цар тахлын аюул дэлхий нийтэд дэгдээгүй байхад Монгол Улс Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг эхлүүлсэн, Дархан-Улаанбаатар чиглэлийн замын шинэчлэлийн ажил, Дархан-Уул аймагт баригдаж буй Хөнгөн үйлдвэрийн цогцолбор, Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, орон сууцны төсөл хөтөлбөр гээд олон зүйлийг нэрлэж болно. Өнөөдөр энэ бүх ажил огтхон ч зогсоогүй, алгуурхан ч атугай урагшилж байна.

Иргэдийн амьдралд бодит нөлөөлөл үзүүлэв

Нийгмийн талаас авч үзвэл хөл хорионы үед ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг төрөөс нэгэн жилийн хугацаатай тэглэж, хүүхэд бүрт сар бүр олгодог мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, тодорхой хэмжээнд төр эрсдэл үүрсэн. Тухайлбал энэхүү зардлыг “Эрдэнэт” үйлдвэр төлж барагдуулж байгаа бөгөөд нийт 123 мянга 800 ААН, 900 мянга гаруй өрхийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг тэглэхэд 1.2 их наяд орчим төгрөгийг зарцуулжээ. Цар тахлын нөхцөл байдалд иргэдийн эдийн засагт үүсэх хүндрэлийг тооцож, Засгийн газраас 2021 он дуустал тодорхой хөнгөлөлтийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж эхэлсэн бодит амьдрал дээр эерэг нөлөөлөл үзүүлсэн юм. Үүнээс гадна цар тахлын тархалтын оргил үед иргэддээ мөнгөн дэмжлэг үзүүлсэн гээд ямартай ч байгаа нөхцөл боломжидоо тулгуурлан аижлласан гэдгийг дуулгах хэрэгтэй.

Цар тахлын халдварыг хазаарлах алхам

Дэлхий нийтэд нэгэн зэрэг цар тахлын халдвар дэгдэж, дэлхийн олон улсад вакцинаа ч авч чадахгүй байхад богино хугацаанд иргэдээ вакцинд хамрагдуулснаар өнөөдөр халдварын тархалт илтэд буурчээ. Өдөртөө хэдэн мянгаар тоологдох хүн халдвар авч, хэдэн арваараа нас барж байсан бол өнөөдөр энэ тоо хэдэн арваар буурсан нь эрүүл мэндийн салбарынхан болон Засгийн газрын шуурхай арга хэмжээний үр дүн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэхээр боллоо

Эрх баригчид оны төгсгөлд 30 Их хурлаа зарлан хуралдуулж, үүгээрээ социалдемкорат үзлийг нутагшуулах тунхаг гаргасан. Энэ үеэр эдийн засгийн тусгаар тогтнолын зууныг эхлүүлэх, зургаан чиглэл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж улс төрийн шийдвэр гаргаж, намын дэвшилтэт шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж тогтоол баталсан нь хөрсөн дээр хэрэгжих боломжтой юм. Үүний хүрээнд 100-120 их наяд төгрөг хэрэгтэй байгааг гадна дотны хамтын ажиллагаа болон бусад эх үүсвэрээс санхүүжлэх боломжтойг дуулгав.

Нийслэлд 74 төрлийн үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхлэхээр болов

Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, бүртгүүлсний үндсэн дээр ирэх сарын 1-нээс эхлэн 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, дээрх 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болно гэсэн үг. Үүгээрээ жинхэнэ либералист үзэл санааг нутагшуулах анхны алхам болж байна хэмээн судлаачид үзэж байна. Хамгийн гол нь урьд өмнө иргэд, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн аж ахуй эрхлэх гэж олон саад бэрхшээл туулдаг байсан нь энэхүү шийдвэрээр үгүй болж байгаа нь сайн хэрэг.

Түмэн.мн

Баруун Японд танигдсан Осакагийн “Намрын баяр”
Баруун Японд танигдсан Осакагийн “Намрын баяр”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.