Монгол Улс 2017 онд дампуурах магадлалтайг сануулав -
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 53 секунд
Монгол Улс 2017 онд дампуурах магадлалтайг сануулав -

Монгол Улс 2017 онд дампуурах магадлалтайг сануулав -

Монгол Улсын нийт гадаад өр 20.9 тэрбум ам.доллар байгаагаас Засгийн газрын гадаад өр 5.5 тэрбум ам.долларт хүрч, төсвийн тогтвортой байдлын хуульд заасан 40 хувийн босгыг давсан гэх судалгааг“Өргүй Монгол” ТББ-аас гаргажээ. Тиймээс Хятадын “Синхуа” агентлагаас саяхан манай улсыг 2017 онд дампуурлаа зарлаж болзошгүй хэмээн мэдэгдсэнийг тус байгууллагынхан үндэслэлтэй хэмээн үзэж байгаагаа олон нийтэд мэдээллээ. Тэртусмаа хувийн хэвшлийнхний гадаад өр 15 тэрбум ам доллар байгаа гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм. Харин энэ их өрөөс салж, иргэдээ дарамтаас гаргахын тулд юуны өмнө тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэлээ. Мөн Монголын төр засаг, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, ард түмэн их өртэй байгаа учраас МАН-аас УИХ-д өргөн барьсан “Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах” арга хэмжээ авах тогтоолын төслийг бодит ажил хэрэг болгохыг “Өргүй Монгол” ТББ-аас шаардаж байгаа юм. Тус байгууллагын эдийн засгийн шинжээч н.Батсуурь“Тэтгэврийн зээлийн хүүг 0.3-0.5 хувиар бууруулах хэрэгтэй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар арилжааны найман банкинд 532 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын сангийн мөнгө хугацаатай хадгаламж хэлбэрээр байршиж байна. Хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээ 10.7 хувь байхад арилжааны банкуудын хадгаламжийн дундаж хүү 13 хувийг даваад байна. Тэгэхээр арилжааны банкууд тэтгэврийн зээлээс 18-10.7 хувийн цэвэр ашиг олж байна гэлээ.

Ц.ЗАЯА

Эх сурвалж: Unen.mn

 

Балмад секс өгүүллэг
Балмад секс өгүүллэг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.