Кэмпгүй компаниудад С зөвшөөрөл олгохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Кэмпгүй компаниудад С зөвшөөрөл олгохгүй

Кэмпгүй компаниудад С зөвшөөрөл олгохгүй

Монгол Улсын Засгийн газрын албан даалгавар гарч Таван толгойгоос Гашуун сухайт улмаар Ганцмодны чиглэлд тээвэр хийдэг жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд жолооч нарын ажил амралтын байрыг стандартжуулж баталгаажуулан ЗТХЯ болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын зүгээс удаа дараалан шалгалт хийж байна. 

Мөн С зөвшөөрлийг дамлан наймаалдаг байдалтай нэр холбогдсон хэд хэдэн иргэдийг цагдаа тагнуулын байгууллагууд баривчлан саатуулсан бөгөөд цаашид ч шалгалтыг эрчимжүүлж байгаа талаар АТҮТ-өөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

ЗТХ сайд Б.Энх-Амгалангийн өгсөн үүрэг даалгаварын дагуу хэд хэдэн аж ахуйн нэгжүүд томоохон хөрөнгө оруулалт хийж кэмп байгуулж байгаа болон барилгын явц ид дундаа хэд хэдэн аж ахуйн нэгжүүд байгаа бөгөөд эдгээр компаниудад С зөвшөөрлийг зохих хууль дүрэм журамд нийцүүлэн олгох, цаашид жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа хувийн хэвшлүүдийг дэмжиж ажиллахыг АТҮТ-ийн удирдлагуудад үүрэг болгосон байна.

Ийнхүү 3-р улиралын С зөвшөөрлийн олголт эхлэж буйтай холбогдуулан АТҮТ-өөс зөвхөн кэмптэй, авто засварын төвтэй, GPS деспичерийн хяналттай аж ахуйн нэгжүүдийг дэмжиж зөвшөөрөл олгох тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?
Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.