Улаагчин хонь өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Улаагчин хонь өдөр

Улаагчин хонь өдөр

http://www.tumen.mn/upload/2015/09/28/Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 15. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлагаРашаан. Шүтэн барилдлага Мунхрахуй.  Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлт хийхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явахгүй
Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлт хийхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явахгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.