Татварын өрөндөө дарагдсан “Монголросцветмет” 100 сая төгрөгөөр бүрэн хэмжээний уран сайхны кино санхүүжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Татварын өрөндөө дарагдсан “Монголросцветмет” 100 сая төгрөгөөр бүрэн хэмжээний уран сайхны кино санхүүжүүлжээ

Татварын өрөндөө дарагдсан “Монголросцветмет” 100 сая төгрөгөөр бүрэн хэмжээний уран сайхны кино санхүүжүүлжээ

“Шүдэниз” хэмээх жүжигчин Б.Амарсайханы хүүхдийг хүчирхийллээс хамгаалах кино хийнэ хэмээн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 266 сая төгрөг авсан шуугиан намдаагүй байхад төрийн өмчит “Монголросцветмет” компани бас нэгэн уран сайхны кино санхүүжүүлсэн нь илэрчээ. Энэ удаад “Хүмүүн фильм” НҮТББ байгууллагын аз шовойж 100 сая төгрөг авч чадсан байна. Ажил үйлс нь тэгширч ашиг орлого нь ундарч яваа үед нийтийн сайн сайхан, соёл урлагийн төлөө “Хүмүүн фильм” мэтийн нийтэд үйлчилэх төрийн бус байгууллагад 100 байтугай сая төгрөг хандивлаж болно. Даан ч өрөндөө дарагдсан, орлого багассан үед ингэж даналзах нь компаниа, бизнесээ бас ажилтан ажилчдаа  боддог, хайрладаг гүйцэтгэх захирлаас гарах үйлдэл биш. Санхүүгийн баримтаар “Монголросцветмет” компани нь улсын татварын байгууллагад 3,5 тэрбум, нийгмийн даатгалд 425 сая төгрөгийн өртэй байна. Гэтэл гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нь ажилчдынхаа нийгмийн даатгалын өрийг төлөхийг оронд кино урлагийг хөгжүүлэхийн төлөө хэмээн 100 сая төгрөг киночдод өгчээ. Кино урлагийг хөгжүүлэхийг киночид нь, “Монголросцветмет”-ийг хөгжүүлэхийг удирдлага нь хариуцах ёстой. Даан ч энэ тохиолдолд Б.Мөнхбат компаниа бус урлагийг эрхэмд үзжээ. Гэтэл түүнийг төрийн өмчит компанийг удирд, ашигтай ажилла, өр ширнээс нь салга хэмээн албан тушаалд томилсон. Төр энэ урлагийн мананд төөрсөн хүнээ бушуухан татаж авах цаг нь болжээ.  

 

Үүл баатар аа, 1,5 саяын үнэтэй кассын машин хэний шахааны бизнес вэ
Үүл баатар аа, 1,5 саяын үнэтэй кассын машин хэний шахааны бизнес вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.