Фитнесс мисс Н.Гарамханд ухаангүй дурласан залуугаа аваргаас болж хаяжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Фитнесс мисс Н.Гарамханд ухаангүй дурласан залуугаа аваргаас болж хаяжээ

Фитнесс мисс Н.Гарамханд ухаангүй дурласан залуугаа аваргаас болж хаяжээ

garamАэробек, фитнессээр хичээллэн улсын хэмжээний томоохон тэмцээнийг өнгөлж явсан Н.Гарамханд гэх энэ бүсгүй хэсэгтээ л моодноос гарахгүй нь бололтой. Амрагийн паянгаараа аварга цолоо “чимэх” дөхөж яваа А.Сүхбатын албан ёсны гурав дахь эхнэрээр тодорч буй тэрбээр тун ч залуухан нэгэн. Аваргаас 21 насаар дүү болоод ч тэр үү, олны нүдэн дээр эрхэлж тунирхахаа огт нуудаггүй Н.Гарамханд бүсгүйн анхны хайрт нь Солонгост сурдаг залуу байжээ.

Өөрийн гэсэн блог хөтлөн шүлэг тэрлэж суусан бүсгүй гурван жилийн өмнө өөр залуутай болзож эхэлснээр хайрын романс нь төгсгөл болжээ. Гэвч мөн л түүнийгээ мартаж орхиод аварга А.Сүхбаттай ханилж, хөөрхөн хүүхдүүдийн ээж болсон Н.Гарамханд өдгөө ч спортоо орхиогүй. Бие бялдрын хөгжил сайтай, залуухан бүсгүйг эхнэрээ болгосон аварга маань ч сэтгэл хангалуун яваа харагддаг.

Энэ ч утгаараа, залуу эхнэртээ зориулан “5D” фитнесс төвийг байгуулан өгч өөрийн гэсэн бизнестэй болгож өгчээ. Цагтаа залуусыг хуйлруулан “Фитнесс мисс” өргөмжлөл хүртэж явсан Н.Гарамханд их аваргын экс эхнэрүүдэд хэрхэн чичлүүлж сууснаа мартаж, ийнхүү гоолиг бие галбиртаа анхаарал тавингаа ажлаа хийх боломжтой болжээ.

Эх сурвалж photonews.mn

Өвлийн идэш-2023 махны өртгөсөн худалдаа гарах байршлууд
Өвлийн идэш-2023 махны өртгөсөн худалдаа гарах байршлууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.