Сексийн гаж зуршилтай захирлыг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Сексийн гаж зуршилтай захирлыг баривчилжээ

Сексийн гаж зуршилтай захирлыг баривчилжээ

 

АНУ-ын төрийн департаментын терроризмтэй тэмцэх хөтөлбөрийн захирал ноён Дэниел Розеныг үүрэгт ажлаас нь яаралтай чөлөөлсөн байна. Түүнийг бага насны хүүхдүүдийг сексийн гаж үйлдэлд уруу татаж байсан хэмээн буруутгаж байгаа ажээ.

44 настай Дэниел Розеныг өнгөрсөн мягмар гарагт онлайн сүлжээгээр дамжуулан хэд хэдэн бага насны хүүхдүүдтэй холбогдож сексийн элдэв янзын санал тавьж байхад нь Вирджиния мужийн Фэйрфакс тойргийн бага насны болон насанд хүрээгүйчүүдийн эрхийг хамагаалах хэлтсийн цагдаа нар баривчилсан байна.

300 сая долларын төсөвтэй терроризмтэй тэмцэх тусгай хөтөлбөрийг ийм гаж зуршилтай хүнээр удирдуулж байсныг америкийн хэвлэл, мэдээллийнхэн гайхаж байгаагаа нуухгүй байна.

Харин АНУ-ыг Төрийн департамент Дэниел Розены эрүүгийн хэргийг бүрэн шалгаж дуустал түүнийг төрийн нууц материалтай танилцах эрхийг түр хугацаагаар хориглож “хугацаагүй амралт” олгоод байгаа ажээ.

Г.Чугаа 

Эх сурвалж: www.TODAY.mn
УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.