Нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц

Нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц

Оны босгон дээр шинжлэх ухаанд үр дүнтэй нэгэн нээлтийг танилцуулжээ. Энэ бол нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц юм. Зохион бүтээгчдийнх нь хэлснээр уг нисэх онгоцны хөдөлгүүр дусал ч шатахуунгүй ажиллах чадалтай гэнэ. Туршилтын нислэгээ Абу Даби хотоос эхэлсэн энэхүү нисэх онгоц35 мянган километр замыг туулжээ. Ингэхдээ Номхон далай, АНУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Европыг хөндлөн гулд туулсан таван сарын аялал хийжээ. Уг нисэх онгоцны зохион бүтээгч Бертран Пикар  “Бид байгальд ээлтэй нисэх онгоц бүтээхийг зорьсон. “Solar Impulse 2” загвар нарны эрчим хүчээр ажилладаг анхны нисэх онгоц биш боловч далайг туулсан анхны загвар юм” гэжээ. Уг загвар нь цагт50-100 километр хүртэлх хурдтай юм байна. Нарны эрчим хүчээр ажилладаг учраас онгоц шөнө нислэг үйлдэх боломжгүй юм. Энэхүү шинэ загварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сард өгөх ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

Дэд сайдын орон тоог үгүйсгэв
Дэд сайдын орон тоог үгүйсгэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.