Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 13 секунд
Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол

Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол

Авилга, албан тушаалын хэргийг үндсээр нь таслана, төрийн албыг төгөлдөршүүлнэ, шударга ёсыг тогтооно, хүн бүр тэгш эрхтэй гэх үгсийг ард түмэн удтал сонссоор одоо хоосон уриа лоозон мэт сонсогдох болсон бөгөөд ёслолын чанартай хэдэн сайдад хариуцлага тооцох төдийхнөөр замхран алга болох үзэгдэл газар авлаа. Учир нь шинэхэн сайд ирээд салбартайгаа танилцахаар салбарт бугшсан хэдэн бүлэг этгээдүүдтэй нүүр тулж, тэдний эрх ашгийг хөндөх төдийд өөрөө хусагдаж, үүнд нь олон нийт алга ташаад өнгөрдөг. Мэдээж хэрэг шинэхэн сайд мөсөн уулын оройг л хараад өнгөрсөн хэрэг. Энэ үзэгдэл төрийн олон салбарт бий. Хэнийг унагах вэ? Хэнийгээ дарга болгох вэ? Гэдгээ гаргууд сайн сурч, үүндээ мэргэшиж чадсан хүмүүс бол бидний төдийлөн анзаараад байдаггүй дунд шатны удирдах албан тушаалтнууд болох үгсэн хуйвалдаж, эрх ашгийн сүлжээ үүсгэсэн яамд агентлагуудын газрын дарга нар. Бид хэдийгээр төрийн байгууллагын удирдлагууд руу бүхий л анхаарал найдвараа тавидаг ч тэдний яаж ч хичээгээд хөдөлгөж чаддаггүй, үндсээрээ бат сууж, хэрийн хүн сугалж авч чадахааргүй гүн шигдсэн хогийн ургамал монгол төрд улам шигүү ургасаар л байна. Энэхүү хогийн ургамлын сүлжээг үндсээр нь цэвэрлэх ажилд хүн нэг бүр хүчин зүтгэх цаг болжээ.

Авлига албан тушаалын хэрэгтнүүдийг яллахаас гадна тэдний бий болгосон бохир сүлжээг задалж, үндсээр нь таслахгүй л бол тарьсан балаг нь мод мэт ургаж улам томордог аюултай. 2014 онд “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга С.Батмөнхийн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан балгууд баримтаар нотлогдож МУ-ын шүүх түүнийг 6,6 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан ч шүүхийн шат ахиж явсаар торгууль төлүүлэхээр болоод өнгөрсөн билээ. Манан.мн сайт энэ удаа “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга С.Батмөнх гэгч этгээдийн тарьж ургуулсан балагт “ХАР МОД”-ны зөвхөн нэг мөчрийг онцолж байна. Тэр мөчрийг Түдэвийн БАТЖАРГАЛ гэнэ. Нисэхийн доктор хэмээн өөрийгөө өргөмжилсөн Т.Батжаргалын мөчир улам их салаалж томорсоор өнөөдөр өөрөө мод шиг том болсон учраас олны анхаарлыг эрхгүй татна. Ингээд авлигын модны Т.Батжаргал гэх мөчирнөөс салаалсан гэмт үйлдлийг ашиг сонирхлоос нь өгүүлж эхэлье.

  1. Түдэвийн Батжаргалын Төрөл садангийн Ашиг сонирхол хэмээх нэгдүгээр бүлэг

Монгол хүн бүр үр хүүхдээ өндөр боловсролтой болгохын төлөө өөрийн амьдралаа зориулан зүтгэдэг ч өнөөдөр дотоодын сургууль төгсгөж, ажилд оруулж, ипотекийн зээлд хамруулж чадвал тэнгэрийн умдаг атгасан чинээ баярлаж, өөрийн амьдралын зорилгоо биелүүлсэндээ бахдаж суух нь бахадмаар ч юм шиг харуусмаар ч юм шиг. Гэтэл тэр эцэг эхчүүдийн барих нь бүү хэл бодол төсөөлөлд нь ч багтахгүй мөнгөөр зарим дарга нар үр хүүхдээ өндөр хөгжилтэй газар сургасан байхыг харахад Монгол төрдөө гомдох, гутрах, ой гутах сэтгэл төрснөө нуух юун.

Тухайлбал Түдэвийн Батжаргал төрд 18 жил ажиллахад

Батжаргалын охин Б.Хашцолмон 50000фунтын төлбөртэй Английн роудлер коллежид 2007 онд сураад ирсэн бол нөгөө охин Б.Номондалай нь

  • 41000$ төлбөр АНУ-ын Peralta community college district сургуульд Агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи мэргэжлээр 3.2 жил сураад ирсэн байна. Ариун цэврийн зардалд 200$ нийтдээ 7600$ тэтгэлэг
  • 58000$ төлбөр АНУ-ын Калифорни мужийн “University of California, Los Angeles” сургуульд Улс төр судлалын мэргэжлээр 2.5 жил сурсан бөгөөд Ариун цэврийн зардалд 200$ нийтдээ 5800$ тэтгэлэг авчээ.

Батжаргалын 2 охин нь төрийн зардлаар 50,000фунт + 41000$ + 58000$ + 13’400$ = өнөөдрийн ханшаар 517,827,600₮ буюу хагас тэрбумаар сурсан байна. Энэ бол дөнгөж эхлэл.

Төрсөн эгчийн хүү Б.Ариунболд Канад улсын George brown college Аэродром ашиглалт мэргэжлээр 134773$ төлбөр 4 жил 6 сар Ариун цэврийн зардалд 300$ = 16200$

Эхнэрийн дүү Н.Төмөрийн хүү Т.Ашидмөнх АНУ-ын Сан-Франциско хотын Аламедо коллежид Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техникч мэргэжлээр 45000$ төлбөр 2 жил 8 сар Ариун цэврийн зардалд 200$ = 6400$

Батжаргалын жолооч Алтансүхийн хүү Баянмөнх АНУ-ын Сан-Франциско хотын Аламедо коллежид Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техникч мэргэжлээр 45000$ төлбөр 2 жил 8 сар Ариун цэврийн зардалд 200$ = 6400$

Үүнээс гадна сургалтын байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг төлсөн бөгөөд түүнд хичнээн төгрөг зарцуулагдсаныг хэлж мэдэхгүй ч бид гадаад явах нь байтугай онгоцны буудал орж онгоц хөөрөхийг харахыг хүсдэг олон хүүхэд залуус байдгийг мэдэх юм.

Ингээд бодохоор өндөр төрийн маань ганцхан төрийн албан хаагч өнөөдрийн ханшаар 1,240,826,877буюу 1.24 тэрбум төгрөгийг төрөл садан болоод жолоочийнхоо хүүхдийг сургахад зориулжээ. Энэ хүн анд нөхөд, хань хамсаатныхаа хэдэн хүнийг явуулж, хичнээн хүнээс хахууль авсныг хэлж мэдэхгүй ч сонгон шалгаруулалтад даргын нөлөө хэт орсон нь шалгалтын дүнгээр тодорхой болсон байгаа юм. Учир нь дээрх сургалтын тушаалыг С.Батмөнх нь гаргаж, Т.Батжаргал нь гэрээ байгуулсан гэхээр хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөнөөс ганцхан Т.Батжаргалын хамаатан садангийнхныг л дурдаад өнгөрөхөд ийм байна.

Мөн Т.Батжаргал төрөл садныхаа 5 хүнийг ажилд авсан байдаг бөгөөд төрсөн эгч Т.Отгонжаргал, Т.Мягмар, эхнэрийн төрсөн дүү Намхайн Төмөрийг шууд удирдлагадаа ажилд авсан. Мөн охин Б.Хашцолмон, эхнэрийн дүү Намхайн Мөнгөнбөгж нар ажиллаж байна. Зүгээр аваад ч зогссонгүй 5 жил болоод олгогддог журамтай орон сууцны хөнгөлөлт болох 30 сая төгрөгийг 2 жил ажилласан төрсөн эгч Т.Отгонжаргалд олгуулсан нь онц сонирхол татаж байгаа юм.

Энэ мэдээлэл бол мөсөн уулын усанд ил харагдах хэсэг ч биш, дөнгөж үзүүр төдийхөн л хэсэг. Хуулийг гууль болгож, хүний хүүхдүүдийг сургах нэрийдлээр хил дамжин хууль бусаар их хэмжээний мөнгө завшсан хэцүүхэн мэдээ, С.Батмөнхийн тендер будлиулсан, хууль бус зарцуулалт их хэмжээгээр хийж, төсвийн мөнгө завшсан, байгууллагын эзэмшилд байсан олон тооны газрыг хууль бусаар бусдад худалдсан хурц баримттай эргээд уулзах болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарын асуудлыг авч хэлэлцэх үүрэг өглөө
УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарын асуудлыг авч хэлэлцэх үүрэг өглөө
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.