ТӨРИЙН БОДЛОГЫГ ЗӨВ ЗҮГТ ЧИГЛҮҮЛЪЕ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
ТӨРИЙН БОДЛОГЫГ ЗӨВ ЗҮГТ ЧИГЛҮҮЛЪЕ

ТӨРИЙН БОДЛОГЫГ ЗӨВ ЗҮГТ ЧИГЛҮҮЛЪЕ

olloo_mn_1399601498_57099-26214700

Эрх баригчдын бодлогын алдааны уршгаар иргэд, аж ахуйн нэгжийн ашиг орлого буурч, бизнес эрхлэх орчин улам бүр муудлаа. Тухайлбал, Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга гаруй нь үүд хаалгаа  бариад байна. Үүнээс үүдэн ажлын байр хомсдож, ажилгүйдэл газар авсан нь бодит үнэн. 2012 онд ажил хайж байгаа хоёр хүний нэг нь ажилд орж байсан бол одоо долоон хүний нэг нь арай ядан ажилд ордог болжээ. Ажиллагсдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүйн дээр ажилгүйдэл өсч, орлого буурсан. 2012 онд өрхийн мөнгөн орлого 40 хувиар нэмэгдэж байсан бол 2015 онд 13 хувиар буурсан  үзүүлэлттэй байна. Эрх баригчид татвар хураамж, торгуулийг нэмж иргэд, аж ахуйн нэгжээ дарамтлан, халаасыг нь тэмтрэх болсны илрэл нь улсын нэгдсэн төсвийн хүү, торгуулийн орлого сүүлийн дөрвөн жилд бараг дөрөв дахин нэмэгдсэн байна. Энэ бүх урвуу байдлыг Ардын нам  зөв  зүгт шилжүүлэн, хүн бүрийг ажлын байртай болгох бодлого дэвшүүлэн сонгуульд оролцож байна. Тэдний энэ санаачилга  төрийн бодлого болон хэрэгжих эсэхийг иргэн таны сонголт шийднэ.  Ажлын байр баталгаатай байж гэмээнэ улс орон өөдлөн дэвжих учиртай. Зөв бодлогыг дэмжих цаг нэгэнт иржээ.

Эх сурвалж: Монгол Ардын Намын Сонгуулийн төв штаб

 Хуульч, эрх зүйч 50  залуу МАН-д элслээ
Хуульч, эрх зүйч 50 залуу МАН-д элслээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.