НАМЗХ-ны залуус Г.Тэмүүлэнгээс шаардах бичгийнхээ хариуг нэхэж жагслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 47 секунд
НАМЗХ-ны залуус Г.Тэмүүлэнгээс шаардах бичгийнхээ хариуг нэхэж жагслаа

НАМЗХ-ны залуус Г.Тэмүүлэнгээс шаардах бичгийнхээ хариуг нэхэж жагслаа

 

НАМЗХ-ноос өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал зарлаж, тус холбооны ЕНБД, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэний албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, залуусын эрх ашгийг дур мэдэн зөрчиж буй талаар мэдээлэл хийсэн.

Мэдээллийн үеэр тус холбооны залуус  Их хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийх  чиг үүрэг бүхий Г.Тэмүүлэнгээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт тодорхой асуудлуудаар шаардах бичиг хүргүүлэх болсноо  мэдэгдэж байсан.

НАМЗХ-ны аймаг, нийслэлийн салбар, бусад клубүүдийн төлөөлөл  болсон уг залуус өнгөрсөн хагас сайнд буюу  энэ сарын 16-ны өдөр ажлын хэсгийн хуралдааны үеэр шаардах бичгээ Г.Тэмүүлэнд албан ёсоор танилцуулсан байна. 

Ажлын хэсгийнхэн шаардах бичгийг хүлээн авч,  өчигдөр буюу Даваа гарагт  хариулт өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирээгүй тул тус холбооны залуус Уул уурхай яамны гадаа цуглаж, Г.Тэмүүлэнгээс хариулт шаардлаа. 

Гэсэн хэдий ч уул уурхайн сайд Г.Тэмүүлэн төрийн албаны цайны цаг өнгөрчихөөд байхад ажил дээрээ ирээгүй  хэвээр байсан бөгөөд   тэдний дуудлага болон мессежинд ямар нэгэн хариулт ирүүлээгүй тул залуус  тарцгаасан юм. 

Энэ үеэр тус холбооны гишүүд 18 жилийн түүх бүхий  60 мянга гаруй залуусын эрх ашиг, нийгмийн нөлөөллийн түүчээ болсоор ирсэн НАМЗХ-ны Их хурал хаяанд ирчихээд байхад ажлын хэсгийнхэн өнөөдрийг хүртэл нэг ч шийдвэр гаргаагүйд харамсаж байгаагаа илэрхийлж байлаа. 

Уул уурхайн сайд, НАМЗХ-ны ЕНБД  Г.Тэмүүлэнгээр ахлуулсан Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг нэг сар гаруй хугацаанд нийтдээ таван удаа хуралдсан ч хуралд бэлтгэх ажлын асуудлаар ямар ч шийдвэрт хүрч чадаагүй хэвээр байгаа аж. 

Тиймээс тус холбооны гишүүд Г.Тэмүүлэнг Их хуралд бэлтгэх ажлаа эрчимжүүлэх, хуралд оролцох мандат эрх бүхий төлөөлөгчдийн тоог нарийвчлан гаргах зэрэг асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэйг энэ үеэр сануулж байв. 

НАМЗХ-ны төлөөлөлд Г.Тэмүүлэн ямар нэгэн байдлаар хариулт өгөхөөс зайлхийсэн тул өнөө орой хуралдах ажлын хэсгийн хурлын үеэр шаардах бичгийнхээ хариуг албан ёсоор дахин нэхэмжлэх, нээлттэй хэлэлцүүлэгт дуудах зэргээр шат шатны арга хэмжээ авахаа мэдэгдлээ. 

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Э.Батшугар 17 компанид хувьцаа эзэмшихээс гадна хоёр тэрбум төгрөгийн зээлтэй
Э.Батшугар 17 компанид хувьцаа эзэмшихээс гадна хоёр тэрбум төгрөгийн зээлтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.