Арай ч дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 2 секунд
Арай ч дээ

Арай ч дээ

 

14445319185619cece60a90

“Доха-2015” Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын 4 тамирчин маань ШҮҮГЧИДИЙН увайгүй үйлдэлээс болж тэмцээнээ дуусгалаа. Би боксын спорттой амьдарлаа холбоод 30 гаруй жил болохдоо ийм муухай заваан хэт нэг талыг барьсан тэмцээн үзэж байсангүй.Энэ нь AIBA буюу Олон улсын боксын холбооны шүүгчид (мэдээж бүгд биш) авилгал хээл хахуульд хэт автасныг харуулсан ялзарсан үйлдэл байлаа. AIBA-д нөлөөгөө тогтоосон цөөн хэдэн оронд л шүүгч нар шууд үйлчилж байгаа нь тэнэг хүн ч харсан ойлгох хэмжээнд очижээ. Спорт бол залуу насны зурвас гээд л өнгөрдөг цөөн хэдэн жилийн л уйгагүй хөдөлмөр шүү дээ. Манай оронд Боксын спорт хөгжөөд 70-ийн нүүр үзэх гэж байна. Анх “ТЕГЕРАН 1971” Азийн аварга “МЮНХЕН 1972” Олимпын наадам, ”Гавана 1974” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксерүүд өрсөлдөж эхэлснээс хойш 16-н дэлхийн аварга,10-н олимпын наадамд хүч сөрихдоо Дэлхийн аваргатай, Олимпийн аваргатай болж чадсан билээ. Дэлхийд өрсөлдөж буй 40 гаруй жилийн хугацаанд Увайгүй хэдэн шүүгчидийн шийдвэрээр хичнээн олон Монгол боксерүүд хамаг залуу нас,бие сэтгэлээрээ хохирсоныг хэн мэдэх билээ. Энэ удаагийн Дэлхийн аваргад шүүж буй ШҮҮГЧ нар цаанаасаа даалгавартай гарч ирж байгаа нь шууд ойлгогдож байлаа.

ЖИШЭЭ НЬ: ҮШБ, АПУ ХК-ны тамирчин ОУХМ Д.Отгондалай ( ОКИ )-Узбекстан улсын тамирчин Элнуртай сарын өмнө болж өнгөрсөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд таарч 3:0 оноогор ялж байсан бол урьд шөнө болсон тулаанд 0:3 гэсэн оноогоор ялагдаж байх юм. 1,2-р раундад манай тамирчин ямарч асуудалгүй ялж байхад хажуугийн 3 шүүгч 3-лаа эсрэг талын тамирчинд ялалт өгч байгааг нь хараад л цаанаасаа шууд ДААЛГАВАР аваад гарч ирсэнийг нь ойлгосон юм.

Олон дахин давтаж үзэж байхад цөөн хэдэн орны шүүгчид л манай тамирчидыг тулалдах болгонд гарч таараад байгаад нь бас л ДААЛГАВАР гэх хардлагийг төрүүлж байна. Энэ мэтчилэн цааш нь бичвэл их юм байна… Ингээд орхи доо???

Бид ингээд бууж өгөхгүй ээ…
Бид Олимпид ордогоороо л орно…
Бид Олимпоос медаль авдагаараа л авна…
МОНГОЛ ХҮНИЙ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨӨДӨӨ БАЙГ…
АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТАДАА…

Ц.Батнасан

Хамгийн эротик сайд
Хамгийн эротик сайд
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.