Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 47 секунд
Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь

    Шатахууны  үнэ нэмэгдээд   долоо хонож байна.  Үүнтэй зэрэгцээд  өргөн хэрэглээний бүтээгдэхүүний   үнэ өсөх нь  ойлгомжтой боллоо.  Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн  хэмнэл гадаад валютын ханш болон  авто бензиний үнэн дээр  тогтож  байгаа. Одоогийн  байдлаар  нэг доллар 2643 төгрөгтэй тэнцэж байна.

Өнгөрсөн  таван сарын 3ны шөнө Монголын автомашины  хэрэглээний 80 хувийг хангадаг шатахууны  үнэ 70-90 төгрөгөөр нэмэгдэж 1880  болсон бол дизель  түлшний үнэ 2280 төгрөгт хүрсэн. Харин  цэвэр  үс 390, бохир ус 600 төгрөг, 1 квт цахилгаан 3 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Үүнтэй  холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хүссэн хүсээгүй нэмэгдэнэ.  Манай улсын  хувьд  импортлогч улс гэдгийг  хэн хүнгүй хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.  Ялангуяа  авто бензиний үнэ  дотоодын  өргөн хэрэглээний  бараа бүтээгдэхүүний  үнийн хэлбэлзлийг  хазаарлаж байдаг учраас бүтээгдэхүүний  үнэ нэмэгдэхэд гомдлох шаардлагагүй болж байгаа юм.

 Одоогийн эрх барьж байгаа намын хувьд  бизнесийн  байгууллагыг өөхшүүлээд сурчихсан.  Ялангуяа импортын бүтээгдэхүүнийг дотоодод оруулж ирдэг  монополь  компанийн аясаар  бодлого тодорхойлдог нь  ойлгомжтой боллоо.  Шатахууны  үнэ нэмэгдэхдээ 200-300 төгрөгөөр нэмэгддэг хирнээ  буух болохоороо 50 төгрөгөөр  хэтэрдэггүй.  Гэтэл  хөдөлмөр эрхэлж  байгаа  иргэдийн  цалин  жил бүр нэмэгдээд байдаггүйг одоогийн эрх баригч МАН нам мэдэж л баймаар юм.

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна
Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.