Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 1 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

Ихрийн ордынхонд одууд үp бүтээлтэй байхад  нь тусална
Хонь - (3/21-4/19) 
Хувь заяа танаас хүндхэн сорилт авах гэж байна. Амьдралын эрч хүч сул байгаа нь таны ажиллах чадварт муугаар нөлөөлж, уур бухимдлыг төрүүлэх болно. Тана руу чиглэсэн шүүмжлэл нөхцөл байдлыг улам хүндрүүлж ажил дээрх уур амьсгалыг эвдэх бололтой. Гэхдээ аливаад бодитоор ханддаг, хар буруу санадаггүй сэтгэл тань харилцааг буцаагаад хэвийн байдалдаа ороход тусална. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байна. 

Үхэр - (4/20-5/20) 
Ажилдаа хэт махран зүтгэхгүй байхыг зөвлөж байна. Эрсдэл өндөртэй арилжаа наймааны ажил ихээхэн хэмжээний алдагдалд оруулж мэднэ. Зүүдээ эсрэгээр нь тайл. Танд яг л нүхэнд унаж хаашаа ч гарах гарцгүй болсон мэт санагдах бөгөөд бусад хүмүүс туслах туслахгүй байх огт хамаагүй энэ бүхнээс өөрөө гарахыг хичээ. Хэрэв тусламж авахыг үнэхээр хүсэж байгаа бол өөртөө тусалж чадах хамгийн боломжтой хүнээс л асуу. 

Ихэр - (5/21-6/21) 
Ихрийн ордынход одууд үp бүтээлтэй байхад  нь тусална. Зорилгоо биелүүлэх, холбоотноо итгүүлэх явдалд амжилт гаргана. Ажилдаа өөрийгөө төвлөрүүлж амжилт олно. Гар урлалд суралцаж, гэр ахуйн асуудлаа шийдэхэд таатай. Удирдлагатайгаа харьцахад сайн өдөр. Магадгүй санхүүгийн байдал сайжирч, ажил хэрэг тань бүтэмжтэй байна. Төлөвлөсөн төлөвлөгөөгөө эргэн харж, ажил хэргийн хамтрагчтайгаа харьцах 
харьцаагаа өөрчлөх хэрэгтэй. Ихрийн ордны уран бүтээлч эмэгтэйчүүд авьяас чадвараа гаргаснаар хүссэн амжилтад хүрэх боломж бүрдэнэ 

Мэлхий - (6/22-7/22) 
Эмэгтэйчүүд дур булаам, тачаангуй байна. Гэхдээ хууран мэхлэлтийн золиос болж болзошгүй. Далд явуулга муу хүмүүсээс зайлсхий. Танаас үл хамаарах шалтгаанаар бүх үйл ажил ихээхэн үр дүн авчрахгүй байх. Үйл явдлын чиглэлийг өөрт ашигтай тал руу эргүүлж болохгүй. Тохиолдлын танилуудаас болгоомжил. 

Арслан - (7/23-8/22) 
Эрүүл мэндэд санаа зовох зүйл алга. Сарын дундуур бие муутай эсвэл настай хүмүүсийн тамир тэнхээ бага зэрэг муудаж магадгүй. Эрүүл мэндээ эрсдэлд бүү оруул. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх илүү дутуу зүйлсээс зайлсхий. 

Охин - (8/23-9/22) 
Идэвхтэй тэмцэл, мөргөлдөөний өдөр. Хувь заяа таны тэсвэр тэвчээрийг шалгасаар л байна. Таны зайлшгүй хийх ёстой ажил ирээдүй багатай санагдана. Ажил дээр бэрхшээл гарна. Хамт ажиллагсадтайгаа ага зэрэг муудалцах бололтой. Сэтгэлээр бүү уна. Өөдрөг байхыг хичээ. Ямар ч хамаагүй дурын нэг ажил хэргийг зүрх зориг  гарган эхлүүл, бүр аз туршсан эрсдэлтэй байсан ч хамаагүй. Од гариг танд амжилтыг амлаж байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Ажил, сурлага хувийн амьдрал үйл явдлаар дүүрэн өдөр. Салсан хосууд дахин гэр бүлийн амьдрал зохиож магадгүй. Аливаа хэлхээ холбоог хүндэтгэл ба харилцан буулт хийх чадвар дээр босго. Зөвшилцөлд бэлэн бай. Зорилгодоо амжилттай хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол таныг дэмжиж, тусалж чадах хүмүүстэй эргэлзэлгүй харьцаа тогтоох гэж оролд. Шинээр ирж буй ажилтантай ирээдүйд хайр дурлалын асуудал өрнүүлж магадгүй. 

Хилэнц - (10/23-11/21) 
Хүчирхэг байж эрч хүчээ гамнах өдөр. Өнөөдөр та аливаа зүйлийн учрыг амархан олох боловч хөндлөнгийн хүний атаархлыг төрүүлсээр байх болно. Та ярилцаж байгаа хүнийхээ яриаг гүйцэд сонс, тэвчээртэй бай. Сэтгэлийн догдлолоо дарж, хэвийн байдлаар харьцахыг хичээ. Өнөөдөр их эрч хүчтэй байх тул эрсдэлийг түвэггүйгээр даван туулах болно. Энэ ордны ахмадууд өнөөдөр даралт ихсэх магадлал өндөр байгаа тул гадагш ганцаар гарахгүй байж даралт тогтворжуулах эмээ биедээ авч явахыг одод сануулж байна. 

Нум - (11/22-12/21) 
Өнөөдөр уран бүтээлч хүмүүст хамгийн таатай байх болно. Уран бүтээлийн ба шинжлэх ухааны төслүүдэд мөнгө олох гэр орноо тохижуулахаар ажиллах өдөр. Материаллаг байдлаа өөрчлөх тодорхой оролдлого хийж чадахгүй бол ядаж хэрхэн үүнийг хийх тухай бод. Харин энэ бодолдоо дэндүү бүү авт. Бусдын хэл амнаас болгоомжлох хэрэгтэй байна. 

Матар - (12/22-1/19) 
Туйлын осолтой өдөр. Хуулийнхантай маргалдах, хуурамч мэдээлэл авах, ажил, гэр оронд бэрхшээл үүсэх, золгүй явдалд өртөх магадлалтай өдөр. Үүнээс гадна нууц далд саад тотгор матруудын амьдралыг хүндрүүлнэ. Бичиг баримтаа цэгцтэй байлга. Бүтэшгүй зүйлд бүү авт. Авто зам дээр болгоомжтой бай. Мэдрэмждээ бүү найд. Та одоог хүртэл хэрхэн илүү их мөнгө олох дээр анхаарлаа хандуулсан хэвээр байна. Хэрэв чухал төлөвлөгөөний талаар эргэлзээ байсаар байгаа бол гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө ямархуу санагдаж байгаа талаар нь асуугаарай. 

Бумба - (1/20-2/18) 
Өнөөдөр бусдад хэт шүүмжлэлтэй, шаардлагатай хандана. Энэ нь өөртөө итгэлгүй байдалтай нь холбоотой бололтой. Нөхцөл байдал, орчин өөрчлөгдөхөд түүнд зохицох чадвараа байнга батлан харуулж байх шаардлагатайг од эрхэс танд сануулж байна. Ажилдаа өөрийгөө бүрэн дайчилснаар зарим нэг алдаагаа залруулж чадна. Субьектив дүгнэлт мөн баригдмал бодлоосоо сал. Нөхдийн холбоо идэвхжих өдөр. Таны байдал аливаа зүйлийг ёс журамд нь оруулахыг хичээх бөгөөд зарим нэг сэтгэл хөдлөлтэй харилцаа бий болгоно. 

Загас - (2/19-3/20) 
Сөрөг, эерэг олон өөрчлөлтүүд болно. Та замын уулзвар дээр сонголтоо хийх шаардлага гарна. Хамт ажиллагсад, дотнын хүмүүстэйгээ сайтар зөвлөлдөж шийдвэр гаргахыг одод зөвлөж байна. Энэ удаад хүмүүсийн зөвлөгөө таныг алдаа эндлээс аврах тул сайтар тунгаан бодож шийд гаргахыг одод сануулж байна. Өнөөдөр бусдын нөлөөнд орохгүй байхыг зөвлөж байна. Зүүдэнд аалз орж ирвэл гэрлэлт эсвэл болзоонд явах зэрэг учрал тохионо. 
Чингисийн талбай дээр нээлттэй өдөрлөг болж байна
Чингисийн талбай дээр нээлттэй өдөрлөг болж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.