Дэлхийн Залуучуудын Ассемблейн 65 жилийн түүхэнд анх удаа Монгол хүндэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Дэлхийн Залуучуудын Ассемблейн 65 жилийн түүхэнд анх удаа  Монгол хүндэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Дэлхийн Залуучуудын Ассемблейн 65 жилийн түүхэнд анх удаа Монгол хүндэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Албани Улсын Тирана хотноо “Залуучуудын манлайлал:  Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор зохиогдож байгаа билээ. Дэлхийн Залуучуудын Ассемблейн XVI чуулганы үеэр 2014-2018  онд  шинээр  ажиллах  удирдах  зөвлөлийн  бүрэлдэхүүнд  Монголын  ЗалуучуудынХолбооны  ерөнхийлөгч  Аюушийн  Мөнхбат  нэр  дэвшиж,  чуулганы  нийт  оролцогчдын олонхын саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

4 жилд нэг удаа болдог уг чуулганы үеэр сонгогддог удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, тив хариуцсан  5  дэд  ерөнхийлөгчөөс  бүрддэг   ба  тэдгээр  нь  нарийн  бичгийн  газрын  үйлажиллагааг удирдан чиглүүлж хяналт тавьж ажилладаг аж.

Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн  Дэлхийн Зауучуудын Ассемблей нь 1949 онд байгуулагдснаас хойш Канад, Гвиней, Их Британи, Перу, Итали, Австри, Дани, Малайзаас ерөнхийлөгчөөр нийт 12 хүн,  Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар Франц, Их Британи, Швед, Энэтхэг, Боливи, Гана, Финлянд, Зимбабве, Албани Улсаас нийт 11 хүн сонгогдон ажилласан байна.

Ийнхүү  Монголын  Залуучуудын  Холбооны  ерөнхийлөгч  Дэлхийн  ЗалуучуудынАссемблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монголын ЗалуучуудынХолбоо  улс  орноо  олон  улсад  төлөөлөх  чадвартай  нөлөө  бүхий  байгууллага  болохыгилтгэж  байгаа  бөгөөд  Монгол  улс  эдийн  засгийн  болон  хүний  хөгжлөөрөө  Азийнорнуудын дунд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор орох болсны илрэл болж байна.

Tumen.mn

 

М.Мягмар: амьдралын гэрэл, гэгээг харуулахыг зорилоо
М.Мягмар: амьдралын гэрэл, гэгээг харуулахыг зорилоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.