“Оргил”-ын Ж.Ганбаатар Ж.Оджаргал шиг тендерийн мангас болохоор улстөрд шунаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 51 секунд
“Оргил”-ын Ж.Ганбаатар Ж.Оджаргал шиг тендерийн мангас болохоор улстөрд шунаж байна

“Оргил”-ын Ж.Ганбаатар Ж.Оджаргал шиг тендерийн мангас болохоор улстөрд шунаж байна

444

Хэрэв Монголын төр дэх эрх мэдэлтнүүд өнөөгийнх шиг ийм нэр сүрээ, яадгаа алдсан байдалтай байгаагүйсэн бол хэн дуртай нь улс төрийг хобби шигээ санаж, зүтгэхгүй байх байсан биз. Нэгэнтээ орон зай харагдаад байхад, улайран дайрагсдыг урдаас нь хөөгөөд байх бас хэцүү. Гэхдээ асуудлыг тэгж явцуурч харах тусам бугласан зүйлсийн идээ бээр нь улам нэмэгдэхээс өөрөөр гавихгүй. Тэгвэл төрийн эрх мэдлээс атгалцлаа гээд түмний биш  хэсэг бүлгийн төлөө л  гар, хуруугаа, амаа хөдөлгөх өгөгдөлтэй нь эрхбиш ойлгогдох “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар шиг нөхдүүдийг саарал ордонд орууллаа гээд чухам яг юу өөрчлөгдөх юм бол?

Лав л Ж.Ганбаатарын цээжний гүнд төдийгөөс өдийг хүртэл хадгалагдаж ирсэн нэг томоохон хүсэл бол томоохон тендерүүдийг гартаа оруулж, дагаж ирэх мөнгөний урсгалаар нь өөр бусад бизнесүүдээ тэтгэх явдал юм.  Ямартаа л тэрээр  нэгэн ярилцлагадаа ” Манайдаа л толгой компани гэгддэг “М-Си-Эс”-ийг би зарим зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг… Хэт олон юм руу үсчдэг, бусдадаа боломж бага олгодог нь тийм ч зохимжтой бизнесийн арга барил биш шүү дээ. “М-Си-Эс” бүх бизнесийг базаад л, бүх тендерийг хусаад байвал бусад нь юу хийх юм”  хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр  “М-Си-Эс” группын тухайд улстөрийн нөмөр нөөлөг, томоохон дэмжлэгтэйн хүчээр хүссэнээ авч ирсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. За харин Ж.Ганбаатарын тухайд улстөрд  дэмжлэггүй байж ирсэн бөгөөд энэ сонгуулиар гарахын тулд бодлогын чанартайгаар намынхаа нэр бүхий улстөрчидтэй ойртон дотноссон гэх мэдээлэл байгаа юм. Тэр энэ сонгуулиар гараад ирэх юм бол ямарч байсан тендерийн амтанд нэг хэсэгтээ л донтож таарах биз. Энэ бол бичигдээгүй хууль шахуу болсон зүйл л дээ. Естой тэгээд нөгөө Ж.Оджаргал шигээ бусдад боломж олгодоггүй мангас болох гэж үзэхгүй л бол яахав.

Ер нь тэгээд улстөрийн талбарт, тэрдундаа хууль тогтоох дээд байгууллагад улстөрчийн төлөвшлийг тодорхой хугацаанд бий болгосон, зөв л чиг зүгтэй хүмүүс гарахгүй бол улс орон яаж хэцүү замаар гэлдэрдэг болохыг бодит нөхцөл байдал харуулаад өдийг хүрлээ. Гэтэл Ж.Ганбаатар шиг гишүүн болох хүслээ дэлгэхтэйгээ зэрэгцэн тендерийн мангасаас эрх мэдлийг нь авмаар байгаа тухайгаа шулуухан хэлж ярьж байгаа хүн ер нь юу хийж гавих бол доо. Тэр өөрөө хэлж ярихдаа бол өөрт нь ямарч өө сэв байхгүй л юм шиг байдаг. Бага жаахнаасаа ганзагын наймаа хийж амьдралаа босгосон л гэдэг. Үнэндээ бол хэн ч байсан өөрийнхөө төлөө зүтгэж, хөдөлмөрлөж байж л хоолондоо хүрдэг хорвоо. Тэгэхээр нэг л их ганзагачин байсан энэ тэр гэж хэвлэлээр ялархаад байх шаардлага байхгүй л дээ. Тэртээ тэргүй тийм замаар амьдралаа босгосон цөөнгүй хүн Монголд бий. Тэр байтугай замаар явж тодорхой өндөрлөгт хүрсэн залуус ч олон бий шүү дээ.

Тэгэхээр Ж.Ганбаатарын тухайд эхнээсээ л өөрийнхөө түүх намтрыг хэт гоёчлон, сүрийг бадруулж, хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн арга хэрэглэж байгаа нь ядмагхан л санаа юм даа. Гол нь тэгээд түүний хэлж ярьсан зүйлс бодит байдал дээр эсрэгээрээ байх нь олонтаа юм. Тухайлбал,  тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээх  Энканто хотхоноо хорвоо дэлхий дээр байхгүй шахам ая тухыг мэдрүүлсэн газар л гээд өөрөө яриад байсан. Гэтэл тэндхийн оршин суугчид нь үгээ хэлж, үсээ зулгаах дээрээ тулсан баахан гомдолтой явцгаадаг юм билээ. Тэр талаар нь тун удахгүй мэдээлэх болно.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

Залуу дуучин Г.Мөнх-Амьдрал: Би их баяртай байна
Залуу дуучин Г.Мөнх-Амьдрал: Би их баяртай байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.