Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад ажлын айлчлал хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад ажлын айлчлал хийнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад ажлын айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, тавдугаар сарын 21-ны өдөр Токио хотноо болох “Азийн ирээдүй” форумд оролцож илтгэл тавихаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд оролцсоор ирсэн юм. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон, Мьянмарын ардчилсан хөдөлгөөний тэргүүн Ан Сан Сү Чи зэрэг хүмүүс оролцож байжээ. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гол зочноор уригдан оролцож байгаа юм. Энэ удаагийн айлчлал нь Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, мөн хоёр талын болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход чухал ач холбогдолтой болно.

Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо
Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.