Тээврийн жолоочоос ковид илэрч, нүүрсний экспорт тодорхой хугацаагүйгээр зогслоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
Тээврийн жолоочоос ковид илэрч, нүүрсний экспорт тодорхой хугацаагүйгээр зогслоо

Тээврийн жолоочоос ковид илэрч, нүүрсний экспорт тодорхой хугацаагүйгээр зогслоо

Манай улсын эдийн засгийн гол уурхай бол Гашуунсухайтын боомт. Уг хилийн боомтод коронавирусийн халдвар гарч, нүүрс тээврийн экспорт тодорхой хугацаагүйгээр зогсоод байна.

Учир нь хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нар Ганцмод боомтоор нэвтрэхдээ PCR шинжилгээ өгснөөр нэвтэрдэг. Өнгөрсөн сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор нэвтрэх тээврийн жолооч нар Хятадын хил дээр PCR шинжилгээ өгөхөд нэг жолоочоос халдвар илэрсэн талаар холбогдох албанаас мэдээлэв. 

Уг асуудлын талаар Өмнөговь аймгийн засаг дарга Х.Нэхийтээс тодруулахад "Ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-аас эхлэн зогсонги байдалтай байна. Харин тавдугаар сарын 1-ээс нүүрс тээврийн уртын татан авалтыг зогсоосон. Хятадын талаас жолооч нарыг давтан шинжилгээнд хамруулахад нэг жолоочын шинжилгээний хариу эерэг гарсан. Харин манай талын баттай шинжилгээний хариу арай гараагүй байна" гэх мэдээллийг өгөв. 

Өмнөговь аймаг дахь нүүрч тээврийн жолоочоос халдвар илэрсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллан, тээврийн жолооч нарын нэг, хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа аж. Түүнчлэн Хятадын талтай нүүрс тээврийн экспортоо сэргээх чиглэлийг баримтлан ажиллаж байгаа хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа хэллээ. 

 

ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.