Э.Эрдэнэбаатар: Энэ сарын 9-нийг дуустал орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 59 секунд
Э.Эрдэнэбаатар: Энэ сарын 9-нийг дуустал орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаана

Э.Эрдэнэбаатар: Энэ сарын 9-нийг дуустал орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаана

НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатараас орон нутгийн иргэдийн  нутаг  буцаахтай холбоотой цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
 
- Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг  сар шинийн баяраас  өмнө нутаг буцаах ажлыг зохион байгуулна.  Энэ талаар мэдээлэл  өгөхгүй юу? 
 
-УОК-ын даргаас чиглэл ирсэн. Өчигдрөөс эхлэн орон нутгийн хаягтай иргэдийг Улаанбаатараас гаргах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгийн Онцгой комиссоос ирсэн бичгийг үндэслэж, иргэдийг хотоос гаргах ажлыг нийслэлд зохион байгуулж байна. Орон нутаг руугаа буцах хүсэлтэй Улаанбаатар хотод байгаа иргэд аймгийнхаа Онцгой комиссын Шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргах ёстой. Ингээд аймгийн Шуурхай штабаас Нийслэлийн онцгой комисс руу тухайн иргэдийн нэрийг ирүүлнэ. Нэр нь ирсэн иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдолд шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос гарах юм. 
 
-Хувийн унаагаар орон нутаг руу гарч болох уу?
 
-PCR шинжилгээ өгсөн, тухайн орон нутгаас нэр нь ирсэн иргэд хувийн  унаагаараа гарч болно. 
 
 
 
- Нутаг руугаа буцах иргэдийг PCR шинжилгээнд хэрхэн хамруулах вэ. Мөн орон буцах хүсэлтээ аймгийнхаа онцгой комисст яаж гаргах вэ?
 
-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд бүх аймаг, сум, дүүргийн хэмжээнд Шуурхай штаб ажиллаж байгаа. Эдгээр шуурхай штаб руу бичгээр болон и-мэйл хаягаар санал, хүсэлтээ ирүүлж болно.
 
Аймаг, орон нутаг нь иргэдийнхээ хүсэлтийг нэгтгээд, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб руу ирүүлэх юм.  Бид ирсэн мэдээллийг тухай бүр Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод руу хүргүүлж байна. Мөн орон нутгаас ирсэн нэрсийн дагуу PCR шинжилгээнд иргэдийг хамруулна. Нийслэл хотын хэмжээнд 30 шинжилгээний цэгээр дамжуулж PCR шинжилгээнд иргэд хамрагдана. Нэмэлтээр шинжилгээний цэг ажуллуулах талаар судалж байна.
 
-Орон нутаг руу очсон иргэд гэрийн тусгаарлалтад байх уу?
 
-Тийм. Гэрийн тусгаарлалтад байх үүргээ иргэд заавал биелүүлэх учиртай.
 
-Энэ ажлыг ямар  хугацаанд зохион байгуулах вэ?
 
-Энэ сарын 4-9-ний өдрийг дуустал орон нутгийн  иргэдийг  хүсэлтийнх нь дагуу нутаг  буцаах  ажлыг  зохион байгуулна. 
 
-Орон нутаг руу зорчих хүсэлттэй иргэдэд зөвлөгөө, заавар өгч байгаа утас болон цахим хаяг байна уу?
 
-НОК-ын Шуурхай штабын 11321731, 11324207 дугаарын утсаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
 
 
 
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна
Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.