С.Эрдэнэ шиг даварсан улстөрч Монголд бий юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
С.Эрдэнэ шиг даварсан улстөрч Монголд бий юу?

С.Эрдэнэ шиг даварсан улстөрч Монголд бий юу?

Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэгдтэл нь өөриймшүүлсэн С.Эрдэнэ сайдтан энэ сонгуулиар ялалтын туг мандуулчих гээд үзэж тараад л байх шиг байна. Баянголчуудын амьдралыг хуга дээш нь татсан гэх агуулгын мэдээллийг хэвлэлээр өгөөд л. Ер нь бол төрийг ганцаараа биш, ах дүүтэйгээ хамтдаа л засчих гээд байгаа янзтай.  Баянгол дүүргийн  ИХ-ын төлөөлөгчдийн  ихэнх нь С.Эрдэнийн ах дүү гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч ирсэн. Энэ бол яах аргагүй ашиг сонирхлын асуудалтай, ёс зүйтэй  холбогдож л таарах мэдээлэл.

Гэвч С.Эрдэнэ  гуай хэлэхдээ өөрийнх нь эхнэр, охин, хүү,  хүргэн нь гээд нийтдээ хамаатных нь ердөө зургаахан хүн л Баянгол дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ш дээ гээд жишимгүй сууж байсан удаатай. Бүр тэгээд өөрийн цахим хуудастаа  “Чингис хаан хамгийн хүнд чухал ажилдаа ах дүүгээ томилдог байсан. Гэхдээ дүүрэг дүүргэх ах дүү надад байхгүй” гэж үнэн том жиргээд авсан удаатай. Үнэндээ С.Эрдэнэ шиг ингэж даварснаа тунхагладаг улстөрч харьцангуй цөөхөн байх шүү.

s_erdene2

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

“Марко Поло”-гоор дэлхийд хөл тавьсан Б.Амарсайхан
“Марко Поло”-гоор дэлхийд хөл тавьсан Б.Амарсайхан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.