Шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ Хан-Уулд ₮4.1 сая, Сонгинохайрханд ₮2.8 сая байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ Хан-Уулд ₮4.1 сая, Сонгинохайрханд ₮2.8 сая байна

Шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ Хан-Уулд ₮4.1 сая, Сонгинохайрханд ₮2.8 сая байна

Үндэсний Статистикийн Хорооноос 2023 оны есдүгээр сарын байдлаарх орон сууцны үнийн мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

Нийслэл хотын орон сууцны үнэ өнгөрсөн сард өмнөх оны тухайн үеэсээ 9.3 хувиар өссөн байна.

Тодруулбал

  • Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 3.85 сая төгрөг,
  • Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.44 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны үнэ жилийн хугацаанд 11 хувь өсөөд байгаа бол хуучин байрны үнэ 7.4 хувиар нэмэгдлээ.

Байршлаар нь авч үзвэл шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.

Харин Сонгинохайрхан дүүрэгт шинэ байрны м.кв-ын үнэ 2.78 сая төгрөг, хуучин нь 2.57 сая төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ болж байна. Өөрөөр хэлбэл тус дүүрэг дэх орон сууцны үнэ Хан-Уул, Чингэлтэй дүүрэгтэй харьцуулахад бараг 1.5 дахин хямд байгаа юм.

Сайн аав болох 10 зөвлөмж
Сайн аав болох 10 зөвлөмж
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.