“Исламын улс” зэвсэгт бүлэглэл довтолгоонд орж Иракийн Эр-Рамади, Сирийн түүх дурсгалын өлгий Пальмира хотыг тус тус булаан эзэлжээ. Пальмира хотод ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэгдсэн эртний хотын туурь байдаг юм. Сирийн засгийн газрын зэвсэгт хүчин исламын хэт даврагчдын эсрэг ширүүн тулалдаан хийж, хүчин мөхөсдөн Пальмира хотоос ухарсан бол Иракийн арми Эр-Рамади хотоос зэвсэг хэрэгслээ хаян ухарсан байна. Эр-Рамади нь Иракийн нийслэл Багдад хотоос 105 км оршдог, зам харилцааны чухал цэг болсон хот юм. Сиричүүд дотоодын зөрчилтэй байгаа ч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа бол Иракийн 250 мянган байнгын цэрэгтэй арми лалын дайчидтай тулалдхаасаа ухрахыг илүүд үзсээр байгаа билээ. Иракийн засгийн газар Эр-Рамади хотыг эргүүлэн авна гэж байгаа ч одоогоор ямар нэг дорвитой байлдааны ажиллагаа эхлүүлээгүй байна.
С.СҮЛД
Tungalag.mn