Ж.Мөнхбат: Хэн нэгний шаардлага, шахалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
Ж.Мөнхбат: Хэн нэгний шаардлага, шахалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй

Ж.Мөнхбат: Хэн нэгний шаардлага, шахалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн Т.Доржхандаас УИХ-д тавьсан шаардлагын хариуг өгч байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд шаардлага дунд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг тусгасан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ үеэр хэлсэн үгэндээ “Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн буюу холимог тогтолцоо болгох асуудлыг тавьсан. 2019 оны долоодугаар сарын 16-ны өдөр хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн санал өргөн мэдүүлсэн. Уг төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн. Ингээд хуулийн төслийг улс төрийн намуудаар хэлэлцүүлэх үед хувь тэнцүүлсэн буюу пропоцналь тогтолцоог нээх асуудал хүчтэй яригдаж санал санаачилга гарч байсан. Тухайн үед тус санал дөрөвний гуравын саналыг аваагүй учир дэмжигдээгүй.

Нөгөө талдаа 2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 05 тоот дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг тухайн үеийн УИХ буюу З.Энхболд даргатай парламент хүлээн авч тогтоол баталснаар Монгол Улс мажоритар системээр сонгуулийг хийдэг нөхцөл байдал руу орсон. Тэгэхээр та бүхний тавьж байгаа шаардлагын нэгдүгээр байгаа энэ асуудлыг парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд ярьж байсан. Өнгөрсөн онд ч улс төрийн намууд уг асуудлыг хөндөж байсан. Цэцийн 05 тоот шийдвэрийг УИХ хүлээгээд авчихсан учир хаалттай болчихсон. Тиймээс нэг гарц нь Цэц энэ маргаанаа хянан шийдвэрлэх боломжтой. Т.Доржханд гишүүнд Үндсэн хууль өөрчлөх агуулгаар гарын үсэг цуглуулж, өргөн барих эрхтэй. Энэ хүрээнд хамтран ажиллах бүрэн боломжтой. Түүнээс хэн нэгний ямар нэгэн шаардлага, шахалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй” гэлээ.

Монгол гэж орилсон болгон монголын төлөө биш
Монгол гэж орилсон болгон монголын төлөө биш
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.