Жизель Бундхен загварын тайзаа орхиж, гэр бүлдээ цаг зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Жизель Бундхен загварын тайзаа орхиж, гэр бүлдээ цаг зарцуулна

Жизель Бундхен загварын тайзаа орхиж, гэр бүлдээ цаг зарцуулна

Жизель Бундхен загварын тайзаа орхиж, гэр бүлдээ цаг зарцуулна
Бразилын супер модель, “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр Жизель Бундхен загварын тайзаа орхихоор болсноо зарласан. Тэрбээр Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн дараа албан ёсоор загварын тайзаа орхиж буйгаа зарласан.Түүний хувьд өдгөө 34 настай бөгөөд 1990 он загварын ертөнцөд хөл тавьж, 2004 оноос эхлэн “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэрээр ажилласан байдаг.     

    Тэгвэл сахиусан тэнгэр загварын тайзаа орхисон тухайгаа нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа "2012 онд Нью Йоркийн загварын долоо хоногт оролцож байхдаа би шагайгаа мулталсан юм. Тэр үед л загварын тайзаа орхидог юм уу гэж бодсон. Гэхдээ энэ бодол энэ оноос эхлэн намайг амар тайван байлгахаа больсон. Өдөр бүр дутуу нойртой болсон. Мөн өнгөрсөн онд намайг зураг авалтаар Парис явсан хойгуур хүү минь халуурч, амиа алдах шахсан. Нөхөр минь намайг сэтгэл зовно гэж бодоод үнэнийг нуусан. Би энэ бүхнийг мэдээд одоо гэр бүлдээ цаг зарцуулъя гэж бодсон. Үнэнийг хэлэхэд, загварын тайзаа орхих амаргүй байлаа” гэсэн байна. 
 Харин “Forbes” сэтгүүл түүнийг сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн их орлого олсон загвар өмсөгчөөр тодруулсан тухайд “Би хөдөлмөрлөсөн учир зохих ёсны цалингаа авсан. Миний нэр брэнд учир мөнгө хангалттай олдог ч байж магадгүй” хэмээн хариулжээ. 
 

Х.ЗАЯА 

Эх сурвалж http://www.info.mn

Жизель Бундхен загварын тайзаа орхиж, гэр бүлдээ цаг зарцуулна
У.Хүрэлсүхийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт илгээсэн залуус юу ярив
У.Хүрэлсүхийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт илгээсэн залуус юу ярив
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.