Төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгой анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 10 секунд
Төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгой анхааруулж байна

Төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгой анхааруулж байна

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн газар тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ.

 

Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд:  Төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг  онцгой анхааруулж байна.

2015 оны 09 дүгээр сарын 24-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 6-11 градус, нутгийн зүүн хэсгээр 3-8 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо,  нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө  4-6 градус дулаан байна.

 

2015 оны 9 дүгээр сарын 25-наас 9 дүгээр сарын 29-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

 25-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд  түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна. 

Н.Энхбаярын хүү Э.Батшугар оффшор дансаараа гэмт бүлэглэлийн мөнгө угааж байна
Н.Энхбаярын хүү Э.Батшугар оффшор дансаараа гэмт бүлэглэлийн мөнгө угааж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.