Төрийн банкныхан хүүхэд төрүүлсэн эмэгтэйн дансыг хааж дарамталжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
Төрийн банкныхан  хүүхэд төрүүлсэн  эмэгтэйн дансыг хааж дарамталжээ

Төрийн банкныхан хүүхэд төрүүлсэн эмэгтэйн дансыг хааж дарамталжээ

Банкныхан хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хатуурхах болжээ. Төрийн банкны “Таван шар” дахь салбараас цалингийн зээл авсан эмэгтэй саяхан хоёр дахь хүүхдээ төрүүлсэн байна. Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суугч “Д” гэдэг тэр эмэгтэйд нийгмийн даатгалын сангаас олгох ёстой мөнгө дансанд нь журам ёсоороо л орсон байв.  “Д” нь хүүхдээ төрүүлэхийн өмнө уг сангаас  эхний ээлжийн мөнгөө авч, хүүхдээ төрүүлсний дараа үлдсэн 2.9 төгрөгөө авах гэтэл Төрийн банкны “Таван шар”-д байдаг  салбарынхан дансыг нь хаачихсан байлаа. Яав, юу болов гээд сандран утсаар асуутал “Та чинь жирэмсэн байхдаа цалингийн зээл авсан юм уу. Жирэмсэн хүнд уг нь зээл олгодоггүй ш дээ” гэх нь тэр. Банк бол угаасаа мөнгө хүүлдэг байгууллага л даа. Гэхдээ зээлийн ийм бүдүүлэг, харгис журмаар  жирэмсэн эхчүүдийг хавчих нь зүйд нийцэхгүй юм. Дансаа хаалгасан нялх биетэй “Д” гэгч тэр эмэгтэй “Би зээлээ төлөх бүрэн чадвартай. Гэтэл амаржсан эхчүүдэд олгох нийгмийн даатгалын сангийн болоод бусад мөнгийг минь хаасныг ойлгохгүй   байна. Хүүхэд төрүүлсэн тул  хохь чинь гэх гээд байгаа бол тун  харамсалтай. Одоогоор би нялх биетэй, гадагш гарах боломжгүй л байна” хэмээн гомдол тавьж буй ажээ. Төрийн банк энэ асуудлыг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Бодол уншигч малгай зохион бүтээжээ
Бодол уншигч малгай зохион бүтээжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.