Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах гээд дийлсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах гээд дийлсэнгүй

Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах гээд дийлсэнгүй

Сонгуулийн наймаа, албан тушаалын хэнээрхэлд хөтлөгдсөн  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг  хурлын зарим төлөөлөгчид нь яаж ч хуралдаад  огцруулж чадахгүй байна хэмээн гомдоллох болжээ. Түүнийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс дөрвөн удаа тавьсан байна. Хамгийн сүүлд, уржигдар болсон ИТХ-ын ээлжит хуралдаанаар өнөөх лайтай дарга нь бас л тэсээд үлдсэн гэнэ. Гэвч АН-ынхан мөчөөгөө өгөхгүй зарга үүсгэсээр аж.  Д.Бат-Эрдэнэ  удаа дараа хууль зөрчсөн, ёс зүйн хувьд доройтсон нэгэн  гэж тэд зарлав. Тендерийн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр албан өрөөгөө тохижуулдаг, баримт бичиг засварладаг гээд олон юм тоочиж байна, түүний талаар.  Чингэлтэйн ИТХ-д МАН-аас 22, АН-аас 11, МАХН-аас 2 хүн сонгогдсон тул МАН-ынхан нь олонхиороо түрүү барин Д.Бат-Эрдэнийг огцруулахгүй авч үлдээд байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

З.Баянсэлэнгийн зүтгэл
З.Баянсэлэнгийн зүтгэл
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.