Улаанбурханы өвчлөл буурахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
Улаанбурханы өвчлөл буурахгүй байна

Улаанбурханы өвчлөл буурахгүй байна


Арав гаруй хоногийн өмнө улаанбурхан өвчнөөр 25 хүн өвчилсөн байсан. Харин өнөөдөр Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол нь Улаанбурхан болох нь батлагдаад байна.

Агаар дуслын замаар халддаг улаан бурхан өвчний тархалт эрсдэлтэй хэмжээнд байгааг салбар яамнаас хэлж байна. 10 гаруй  хоногийн дотор 145 хүн улаанбурхан өвчнөөр нэмж өвчилсөн. Энэ тархалтыг зогсоохын тулд салбар яамнаас өвчин илэрсан газар бүрт ариутгал болон вакцинжуулах ажил хийж байна. Үүнээс гадна улаанбурхан өвчин туссан байх сэжигтэй 291 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирээд байна.

Улаанбурхан өвчнөөр зөвхөн бага насны хүүхэд өвчилдөг гэсэн ойлголт байдаг. Гэтэл энэ өвчнөөр насанд хүрсэн хүн буюу эмчилгээ хийж байсан сувилагч хүртэл өвчилсөн байх юм. Мөн улаан бурхан өвчний вакциныг  9 сартайгаас эхлэн хүүхдэд хийдэг. Гэтэл 9 сар хүрээгүй дархлаажуулалтын вакцин хийх нас нь хүрээгүй хүүхэд улаанбурхан өвчин туссан тохиолдол гарчээ. Энэ нь хүүхэд хөхөөрөө хооллоогүйн улмаас 9 сар хүрээгүй байхдаа улаанбурхан өвчин туссан гэх тайлбарыг эмч нар өгч байна.

Хүний амь насан өндөр эрсдэлтэй  өвчний тархалтыг зогсоохын тулд хүүхдийн эмнэлгүүдэд хөл хорио тогтоожээ.Эмнэлэгт хөл хорио тогтоолоо гээд улаанбурхан өвчинтэй хүн эмнэлэгт байгаа гэсэн үг биш. Улаанбурханаар өвдсөн хүнийг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлж байгаа. Урьдчилан сэргийлэх энгийн арга хэмжээ гэдгийг эмч хэллээ.

Уг нь манай оронд сүүлийн таван жил улаан бурхан өвчний халдвар бүртгэгдээгүй байсан. Харин энэ удаагийн тархалтын анхны тохиолдол нь 18 настай хүүхэд байсан. Эхний 3 өвчлөлийн вирус Бүгд найрамдах Хятад ард улсад гарсан вирустай ижил төрлийнх байсан. Тэгэхээр халдвар өмнөд хөршөөс гаралтай байх магадлалтай гэдгийг эх сурвалж мэдэгдэж байна. 

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn

Ерөнхий сайд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах захирамж гаргажээ
Ерөнхий сайд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах захирамж гаргажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.