Л. Энх-Амгалан сайдын биед халдсан Д.Совд гэх нэгэн аав хятад вакциныг өсвөр насны хүүхүүдэд хийлгэхгүй гэж түмний хүүхдийн төлөө зүтгэж яваад өөрийгөө баллалаа.
Боловсролын яамны мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл дэвшин төрийн албанд багагүй туршлага хуримтлуулсан түүнийг шулуун шударга зантай, ажил үүрэгтээ хариуцлагатай ханддаг гэдэг.
Харин 2019 онд гарсан Хүннү Эйр компанийн ослоос хойш сэтгэл зүйн хувьд эмзэг, ихээхэн бухимдалтай байх болсон ба төр засаг болон улс төрчдийг эсэргүүцэж, үзэл бодлоо удаа дараа хэвлэлээр илэрхийлж байсан.
2019 оны 10 дугаар сарйн 14-нд Хүннү эйр ХХК-ий онгоцны далавчнаас унаж осолдон олон сар ухаангүй байсан О.Мөнгөншагай гэдэг залуугийн Улаанбаатар хотод байдаг ганц хамаатан нь гэж, тухайн үед дүүгийнхээ эрүүл мэнд ноцтой хохирсон талаар ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд тууштай эсэргүүцэл илэрхийлж байсан.
Эндээс түүний тэмцэл эхэлсэн бөгөөд Хүннү эйр компанийн зүгээс дүүгийнх нь ослын асуудалд ямар ч хариуцлага хүлээгээгүй, хэргийн баримт материалыг дарагдуулж байна гэж, мөн УИХ-йн гишүүн Л.Энх-Амгалангийн дүү Нисэхийн цагдаагийн дарга Л.Ганбаатар нь энгийн ардын хүүхдийн амь нас эрсдэлд орж эрүүл мэндийг ноцтой хохирчихоод байхад нуун дарагдуулж, хэрэг үүсгэхгүй, хариуцлага хүлээлгэхгүй байна хэмээн эрх мэдэл албан тушаалтнуудад бухимдаж эсэргүүцсэн.
Гомдол бухимдлаа илэрхийлж явсаар улс төрчдийн хөрөнгө орлогын асуудалруу орж Л.Энх-Амгалан болон УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байдаг.
Төрийн алба хашиж байгаа тул энэ тэмцлээ зогсоож эв зүйгээр шийдэх талаар ойр тойрны хүмүүс нь хэлж ярьж байсан ч ЭНЭ АЖЛАА АВ, одоо хэн ч юу ч намайг зогсоохгүй гээд дэд захирлын ажлаа өгөөд тэмцлээ үргэлжлүүлсэн гэдэг.
Энэ мэт түүний тэмцэл нь ар араасаа үргэлжилж улмаар эрх мэдэлтнүүдтэй тэмцэхийн тулд эрх мэдэлд хүрэхээс өөр сонголтгүй байна хэмээн 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн бөгөөд хамтран ажиллаж үзэл бодол нэгтэй байсан найз нөхөд танилуудаасаа ч холбоо харилцаагаа таслан хөндийрсөн байна.
Нэр дэвших явцдаа Л.Энх-Амгалан гишүүн рүү чиглэсэн дайралтуудыг ч маш их хийж байжээ.
Д.Совд нь 2020 оны сонгуульд ялагдсанаас хойш УИХ-ын гишүүд төдийгүй төр засгийн бодлого шийдвэр үйл ажиллагааг илт эсэргүүцсэн мэдээлэл цахим орчин нийтэлсээр байсан бол энэ удаа насанд хүрээгүй хүүхдүүдэд вакцин хийхийг эрс эсэргүүцэн бухидаж сүүлийн хэдэн өдөр үзэл бодлоо тууштай илэрхийлж БШУ-ы яамны гаднаас LIVE хийж байсан.
Сүүлийн үед ЭЕШ-аар барьцаалан хүүхдүүдэд туршигдаагүй хятад вакцин хүчээр тарьж байна гэсэн иргэдийн гомдол бухимдал БШУ-ы сайдыг чиглээд байгаа.
Үр хүүхдүүдээ хамгаалахыг хүсч, бухимдсан эцэг эхчүүдийн нэг болох Д.Совд БШУ-ы сайд Л.Энх-Амгаланруу дайрч нүүрлүү нь цохисон ба энэ үед биедээ хутгатай явсан гэх мэдээлэл гараад байна.
Үүнийг Л.Энх-Амгалан гишүүн ч эргүүлэн ашиглаж өрөвдүүлэх тактикт шилжин би хүүхдүүдэд вакцин хийнэ гээгүй. Хэн нэгэн улс төрч Д.Совдыг захиалгаар явуулж амь насанд нь халдахыг оролдлоо хэмээн улс төржүүлсэн мэдээлэл хийлээ..
Харин иргэдийн зүгээс насанд хүрээгүй хүүхдүүдэд Вакцин хийх шийдвэр аль хэдийн гарсан, вакцин хийлгэхгүй бол элсэлтийн ерөнхий шалгалтад оруулахгүй гэсэн талаар олон баримтаар буруушааж байна.
Мэдээж хүний бие эрүүл мэндэд халдсан нь маш буруу.
Угтаа бол дүүгийнхээ төлөө шударга ёсны төлөө тэмцэж эхэлсэн энэ залуу, жирийн нэгэн аав эцэстээ түмний хүүхдийн төлөө дуугарч, тэмцлийн зохисгүй арга хэрэглэснээрээ буруудаж байна.
Юм болгоныг улс төржүүлж хольж хутгадаг биш асуудлыг ялгаж салгаж харах нь л чухал цаг үе болж дээ.