Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 1 секунд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

сонин mn

“Шинэ алхам” төвийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд болоод ажлын байранд бэлтгэн хөгжүүлэх зорилготой.

сонин mn

Тус төвийн менежер Р.Будханд “Анх үйл ажиллагаагаа эхлэхэд дөрвөн хүн манай төвд ирж байлаа. Түүнээс хойш оюуны бэрхшээлтэй 15 хүн суралцаад байна. Тэдгээрээс таван хүнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээлд ажилд зуучилсан. Мөн хоёр иргэнийг төвдөө ажиллуулж байна. Тун удахгүй дахин хоёр хүнээ ажилд оруулахаар бэлтгэж байгаа. Манайх зөвхөн оюуны бэрхшээлтэй болох нь тогтоогдсон, хөдөлмөрийн насны хүмүүсийг авдаг. Ажил олгогчийн тавьж буй ажлын байрны тодорхойлолтод оюуны бэрхшээлтэй иргэний хувийн ур чадвар хүрдэггүй. Мөн оюуны бэрхшээлийн онцлог, боловсролын түвшин зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Тиймээс оюуны бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлдэх, өдөр тутмын энгийн үйлдэлд сургаж, дадал болгох чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, цаг харж, тооцоолох, аюултай зүйлд хүрэхгүй байх, будаа жинлэх, савлах, ургамал тарих, кофе чанах, мөнгө тоолох, автобусны чиглэл харах, автобусаар зорчих, худалдан авалт хийх, барилга, байгууламжийн хаягжилт тогтоох гэхчлэн хүний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг зааж сурган, нийгэмд бэлтгэдэг” гэв.

сонин mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Монголд 26 мянган оюуны бэрхшээлтэй иргэн бий. Мөн манай төвд холоос ирж суралцах хүсэлтэй хүмүүс ч их байдаг. Гэвч олон автобус дамжих, гэр бүлийн гишүүн нь хүргэж өгч, авахаас эхлээд асуудал үүснэ. Түүнчлэн анги танхимын багтаамж муугаас болж дээд тал нь дөрвөн хүн суралцах боломжтой. Тиймээс дүүрэг бүр ийм жишиг төв байгуулж, тэдэнд хүрч ажиллах хэрэгтэй болов уу. Харин бидний зүгээс заах арга зүйг нь боловсруулж өгөхөд бэлэн байна” хэмээлээ.

сонин mn

Эдгээр хүмүүс ажлын байранд гарч чадвал маш үнэнч, чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг гэдгийг төвийн багш нар онцолж байлаа. “Шинэ алхам” төвд суралцан, ажилд орсон суралцагчид ч хамт олонтой болж, нийгмийн амьдралд оролцон, бие дааж амьдрах боломж бүрдэж байгаадаа баяртай байдаг тухайгаа хуваалцаж байлаа.

сонин mn

2021 оны байдлаар улсын хэмжээнд байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 12.8 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа нь тэдний амьдралын чанар сул байх үндсэн шалтгаан болж байна. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ
Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.