2016 оны хэрэгтнүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 28 секунд
2016 оны хэрэгтнүүд

2016 оны хэрэгтнүүд

 

 

     Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АН-ын талд үйлчилж, хэтэрхий нэг талыг барьсан ажиллагаа явуулж байна гэх. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг шалгах, баривчлах зэрэг ажлыг Ерөнхийлөгч зохион байгуулж байна гэх нь ч бий. Харин нөгөө талд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэчлэл хийхэд томоохон алхам хийж, авлигатай тэмцэж байгаад олон хүн талархасан нь бас үнэн. Ямартай ч шалгах, шүүх таслах ажиллагаанд шууд утгаараа нөлөөлөхгүй байх. Гэхдээ хүчний байгууллагуудын томилгоо яах аргагүй Ерөнхийлөгчийн гараар ордог гэдгийг юу эс андах билээ.

 

    Ямар ч бай. Цаг үеийн энэ будангуй дунд татварын мөнгө идсэн уусан, ард түмний мөнгөөр халаасаа зузаалж байсан нөхдийг барьж шалгаж байгаад таашаасан хэрэг байх. Урьд өмнө төрийн өндөр дээд албан тушаалтанд хариуцлага тооцдог тогтолцоо бараг л байгаагүй гэхэд болно. Тэр ч утгаараа ард түмэн уухайлж байх шиг.

 

    Юутай ч энэ ажлыг эхлүүлсэн дуусгах сонирхол хаа хаанаа байгаа бололтой. Тиймээс өнөөдрийн УИХ-д байгаа нэр бүхий нөхдүүдийг бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаар шалгахаар төлөвлөсөн тухай эх сурвалж хэллээ. Өнөөдөр “бүрэн эрх” гэсэн нөмөрт нуугдан гэмт хэрэг үйлдэж байгаа нөхдүүд маш олон бий. Тухайлбал, “Чингис” бондын мөнгөнд гар дүрсэн бүхэн 2016 оны дараа шалгагдах бололтой. Тиймээс эдгээр нөхдүүд үхэн хатан суудлаа хадгалж үлдэхийг зорилгоо болгож таарна. Харин суудлыг нь хадгалуулахгүй талаас бүх зүйлийг ч хийсэн байхаас зайлахгүй. Тэгэхээр 2016 оны сонгуулийн дараа нэлээд нөхдүүд гэмт хэрэг үйлдснийхээ горыг амсах нь.

 

     “Чингис” бондын мөнгийг оруулж ирж зарцуулсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “фортуна” Н.Батбаяр, Сангийн сайп асан Ч.Улаан тэргүүтэй хэд хэдэн нөхдийн нэрс дуулдана билээ. Тухайн үеийн Зам тээврийн сайд асан А.Гансүхийн нэр ч дуулдсан. Энэ ажиллагаа аль хэдийнээ эхэлснийг уншигч та сайн санаж байгаа. Тодруулбал, Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүх, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн гээд бүгдийг нь толгой даран барьж хорьсон. Одоо ч шалгаж байна.

 

      Энэ бол 2016 онд жинхэнэ ажиллагааг гардсан, өнөөдөр “бүрэн эрх” хэмээх нөмөрт хоргодож байгаа нөхдийг шалгах хорих ажиллагааны суурь юм. Дээрх нөхдүүд ч их бага хэмжээгээр холбогдохоос гадна ажиллагааг гардсан нөхдийн баримт фактыг сайн мэдэх учраас тэр.

 

       Энэ бол төрд байгаа олигархи бүлэглэлд сануулга өгсөн том арга хэмжээ хийгээд тэр бүлэглэлийн ажиллагааг ч таслан зогсооход томоохон үүрэг гүйцэтгэх байх.

 

 

А.Гал  

 
 
БШУЯ: Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа, нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ
БШУЯ: Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа, нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.