АН-ын нэр дэвшигч Да.Ганболдыг хэн “Түгжилдсэн” бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 31 секунд
АН-ын нэр дэвшигч Да.Ганболдыг хэн “Түгжилдсэн” бэ

АН-ын нэр дэвшигч Да.Ганболдыг хэн “Түгжилдсэн” бэ

Хоймор  нутагт АН-аас нэр дэвшиж байгаа Ч.Батцогт гэж залуу бий. Түүний аав “Шинэ Үндсэн хуулийн эцэг” хэмээн өргөмжлөгдсөн Б.Чимэд  асан Хөвсгөл нутгаас төрсөн алдартнуудын нэг байв. Сайн эцгийн нэр нүүрээр  аавынхаа нутагт нэр дэвшиж байгаа Ч.Батцогт анхнаасаа л  таагүй мэдээ дагуулж ирсэн.

2020 оны сонгуулиар АН-аас нутагтаа  нэр дэвшихээр зорьж байсан “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын Хөвсгөл аймаг дахь салбар нэгжийн захирал Х.Эрдэнэбаатарыг жийж оронд нь Да.Ганболдыг Хөвсгөлд “хөтөлж”  ирэх хор найруулсан хүн бол Ч.Батцогт. 

Монголчууд “хажуудахдаа халтай хүн” гэж ярьдаг даа. Ч.Батцогт бол яг ийм хүний тодоос тод жишээ юм байна.  Ганцхан хоногийн өмнө буюу энэ сарын 18-нд  мөнөөх бөөрөнд нь наалдаж явсан Да.Ганболдыг нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цагдан хорьчихоод байгаа.  Харин үүний цаадах хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь мань Ч.Батцоож болж таарав.

 Сүжирч сүүлдэж Улаанбаатараас дагуулж ирсэн Да.Ганболдыгоо тэр бас л хор найруулж хов хутгаж явсаар байгаад  далд санаагаа хэрэгжүүлж, Хөвсгөлд АН-аас  ганцаараа цойлох холын санаа, ойрын бодолтой явж байгаа нь тодорхой болов. 

Хэдийгээр тэд нэг намаас нэр дэвшигчид гэж хамтдаа намирч явсан ч  мөн чанартаа бол өрсөлдөгчид. Хөвсгөлөөс АН-ынхан багаараа гарна гэвэл ёстой зүүд мөрөөдөл. Харин аз таарч гурваар гарч ирэх ганц нэг орон зайг л тэмтэрч тэвдэж байгаа царай нь энэ болов.  Энэ тохиолдолд түүнд хамгийн том саад тээг нь Да.Ганболд байх нь тодорхой.

Тэр  Батцогтын хажууд хуучин бууны хугархай,  улс төрийн туршлагатай, аль ч талаараа Ч.Батцогтоос хэдэн алхмын түрүүнд хүн. Мэдээж хэрэг энэ нь яаж таалагдах билээ.

Одоо түүнд улс төрийн түшиг болох хүн дахиад хэрэгтэй болно. Ганцаараа гар хоосон хоцорч болохгүй. Харин тэр хүн нь хэн байх вэ. Хараачилж буй дараагийн хүн нь З.Энхболд байх магадлалтай.  Тэр нам дотроо нэр нөлөөтэй, бөөрөнд нь очоод наалдсан байхад  Батцогтыг бөндийлгөөд байхаа  бас мэднэ.

Гэлээ ч  сайн ах нар байлаа ч эцсийн сонголтыг Хөвсгөлчүүд хийнэ.  Нутагтаа танигдсан журмын нөхрийнхөө нэр дэвших боломжийг нь хулгайлж, хийж хэрэгжүүлэхээр зорьж байсан “Чинээлэг малчин” хөтөлбөрийг нь өвөртөө хийчихсэн өөрийн юм шиг ярьж явааг нь Хөвсгөлчууд мэдэхийн дээдээр мэдэж л байгаа.

Одоо хамтарч явсан нөхрөө “Түгжилдчихсэн” гэдгийг нь гадарлаж анзаарсан л байлгүй дээ. Олон түмний хараа соргог, мэдрэмж хурц, бодол нь дотроо шүү дээ. Санал хураах өдөр ирж, цаг нь болхоор тэр бүхнээ сонголт  хэлбэрээр илэрхийлнэ.

Эх сурвалж: Түмэн.мн

Өнөөдрийн өрнийн зурхай
Өнөөдрийн өрнийн зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.